| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03678/И |
| Дугаар | 312/ШШ2026/00213 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2026/00213
| 2026 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2026/00213 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, У,,,,,,6/-гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* нь 1993 оны 11-р сарын 01-ний өдрөөс одоог хүртэл ЭБЦТС ТӨХК-д / тухайн үед Эрдэнэтийн цахилгаан шугам сүлжээний газар нэртэй байсан./ төсөв тооцооны инженерээр 32 жил ажиллаж байна. Одоо 55 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл 1994 онд хүүхдээ төрүүлж жирэмсний амралттай хугацаанд манай байгууллагаас нийгмийн даатгалыг хариуцан төлөх байсан боловч хагасыг нь төлөөгүйн улмаас жил гаруй буюу 13 сарыг төлөөгүйгээс болоод ажилласан жил маань тооцох боломжгүй тасрахад хүрээд байна. Аймгийн төв архиваас тухайн үеийн баримт шүүж үзэхэд 1995 оны 1-р сарын 1-нээс 1 жилийн хугацаатай чөлөө олгосон тушаал байгаа боловч миний бие хүүхдээ 2 нас хүртэл нь буюу 1996 оны 10-р сар хүртэл харсан ба 1 жилийн чөлөөг сунгасан тушаал байхгүй, олдохгүй байгаа тул тухайн тасарсан саруудад тус байгууллагад ажиллаж байсан байдлыг шүүхийн шийдвэрээр тогтоолгох хүсэлт гаргаж байгаа. гэжээ.
Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, ...н иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, .... 457700 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх4-5/, Эрдэнэтийн цалхилгаан шугам сүлжээний газрын даргын 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай тушаалын хуулбар /хх-6/, Эрдэнэтийн цалхилгаан шугам сүлжээний газрын даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай тушаалын хуулбар /хх-7/, гэрч С.Оюунчимэгийн тодорхойлолт /хх-8/, .. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах, *******гийн ажлын үнэмлэх /хх-9/, *******гийн 076262 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-16-17/, *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаархи лавлагаа /хх-18/, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү ...төрсний гэрчилгээний хуулбар /хх-19/, гэрч ....н тодорхойлолт /хх-20/, .... 070928 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-21/, ....н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-22/, гэрч ....н 218122 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-23-24/, Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр геологийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаартай тушаалын хуулбар /хх-25/, С.Оюунчимэгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа /хх-26/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
******* нь Эрдэнэт Булганы цахилгаан түгээх шугам сүлжээнд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ын өдөр хүртэл, мөн 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд дэд станцын релей хамгаалалт, автоматын монитёроор ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
...д 1993 оны 10 дугаар сарын 03-нд олгосон ....0 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-нд олгосон ..... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,
Эрдэнэтийн цалхилгаан шугам сүлжээний газрын даргын 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай 1995 оны орон тоо, цалин, чөлөө, тэтгэмжийн тухай тушаал /....
Эрдэнэтийн цалхилгаан шугам сүлжээний газрын даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай ажлаас чөлөөлөх, ажил авах тухай тушаалын /2-рт *******/,
хамт ажиллаж байсан С.Оюунчимэг, Ш.Үүрийнтуяа нарын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ......6/-г Эрдэнэт Булганы цахилгаан түгээх шугам сүлжээнд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 30-ын өдөр хүртэл, мөн 1996 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд дэд станцын релей хамгаалалт, автоматын монитёроор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ