| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03749/И |
| Дугаар | 312/ШШ2026/00232 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2026/00232
2026 01 16 312/ШШ2026/00232
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг манхан........8/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,533,582.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч .....э нь ******* ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-02-26-ны өдөр ЗГ2025022655017 тоот гэрээний дагуу Samsung А16 128GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 688,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,533,582.86 төгрөгийг хариуцагч.....эс гаргуулна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анхбаяр овогтой Нандин-Эрдэнэ миний бие ******* ******* ХХК-аас 1,533,582.86 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа, авсан зээлээ төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК нь хариуцагч *******эс 1,533,582.86 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч *******эс төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,487 төгрөгийн 19,743.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 19,743.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,533,582.86 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,487 төгрөгийн 19,743.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч А.Гантуяагаас улсын тэмдэгтийн хураамж 19,743.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТОКИ ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ