Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 543

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн _____ овогт Д-н М-т холбогдох эрүүгийн __________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Удирдах газрын хашаанд Улаанбаатар төмөр замын удирдах газрын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан дэд дарга Л.Хын нэр хүндийг урвуулан ашиглаж иргэн Ц.Маас төмөр замд хүн ажилд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:

“...М надаас ажилд хүн оруулаад өгөөч гэсэн юм. Би Төмөр замын удирдах газрын хашаанд байхдаа М руу утсаа ярьж 500.000 төгрөгөө явуулчих гэж хэлсэн. Гэтэл надаас дансаа өгчих гэхээр нь дансаа өгтөл М надад 500.000 төгрөг шилжүүлсэн юм...” гэв.

 

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 51-р байрны 49 тоотод оршин суух Оөөс танайд төмөр замын удирдах газар бичээчийн ажилд орох хүн байна уу гэж асуутал манай нэг танилын хүн ажилд орох гээд хайгаад байгаа тэрнээс асууж үзье гэж хэлээд тэр өдөр нь Оийн төрсөн эгч болох М надруу утсаар яриад манай хамаатны нэг хүн ажилд орох гээд хайгаад байгаа юм одоо тантай уулзуулъя гэсэн. Би тухайн үед ажилд оруулахад 500.000 төгрөг хэрэгтэй ажилд орсны дараа мөн 500.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй надтай нөгөө ажилд орох хүн болох Мын хамаатан Б гэдэг нэртэй тарган бор эмэгтэй Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын удирдах газрын хашаанд ирж уулзаад иргэний үнэмлэхний лавлагаа, гурван үеийн түүх намтар зэрэг бичиг баримт авч ирж өгөөд явсан. Түүний дараа М надруу гар утсаараа залгаад би тэр ажилд оруулж өгөх хүмүүстэй чинь уулзаж болох уу гэж асуухаар нь уулзаад хэрэггүй би уулзаад эргээд хариу Text Box: цтхэлье гээд би Баянгол дүүргийн 2-р хороо Төмөр замын удирдах газрын хашаанд байхдаа утсаар ярьж харин 500.000 төгрөгөө явуулчих гэтэл надруу дансаа өгчих гэсний дагуу би Баянгол дүүргийн 3-р хороо 51-р байрны 39 тоотод оршин суух Б эгчээс дансаар мөнгө шилжүүлэн авах талаар хэлж виза картыг нь гуйсан. Тэгээд Мт Б эгчийн Хаан банкны дансыг явуулж 500.000 төгрөг шилжүүлэн авсан өөр зүйл болоогүй. Би тухайн 500.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-56/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Мын өгсөн:

            “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Зуун айлын Одкон дэлгүүр дээр ажлаа хийж байтал манай дүү О рүү 51-р байрны жижүүр ажилтай М гар утсаар залгаад Төмөр замд ажилд оруулах хүн байна уу, гэж асуугаад манай дүү яаралтай ажилтай байсан болохоор тэр үед байхгүй гэж хэлээд утсаа тасалтал эргэж залган эгчийнхээ утасны дугаарыг өгөөч гээд манай дүү Оөөс миний гар утсыг авсан байсан тэгээд удалгүй надруу М залгаад Төмөр замд ажилд оруулах хүн байна уу гэж асуухаар нь би ямар ажил вэ гэж асуухад харуул хамгаалалт жижүүрийн ажил байна оруулаад өгвөл намайг шагнана биздээ гэсний дагуу аавын ахын хүүхэд Д.Бг ажилд оруулахаар ярилцсан. Тэгээд М надаас Бгийн утасны дугаарыг авч Бтай яриад иргэний үнэмлэхний хуулбар, гурван үеийн намтар түүх, ажилд орох өргөдөл зэргийг бичүүлж аваад надруу утсаар залгаж надад мөнгөний хэрэг байна надруу 500.000 төгрөг одоо шилжүүл гээд Хаан банкны 5003651759 дугаартай данс өгсний дагуу би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 5063194177 дугаарын данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед ажилд оруулж өгөх манай намын Төмөр замд ажилладаг том дарга байгаа гэж М надад хэлж байсан. Б ажилдаа оролгүй удаад байхаар нь би Мээс яасан талаар асуухад төмөр замд ажилладаг Х дарга өвчтэй байсан тул хэд хоног хойшлуулсан байгаа удахгүй оруулж өгнө гэсэн тэгээд би Х гэдэг хүнийг сураглаад асуутал Төмөр замд орлогч дарга ажилтай хүн байсан тэр хүний нарийн бичиг Оюунгэрэл гэдэг хүний утсыг олоод Бг ажилд оруулах өргөдлийн талаар асуутал тийм зүйл байхгүй гэсэн. Би болсон бүх зүйлийн талаар Оюунгэрэлд хэлэхэд Х даргад дамжуулан хэлж Мийг худлаа ярьж байсныг мэдсэн тэр талаар Х дарга танай цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байсан...” гэх мэдүүлэг  /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бгийн өгсөн:

            “...Би Д.М гэдэг хүнийг танихгүй. 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өөрийн ажил болох 47-р сургууль дээр ажлаа хийж байтал миний аавын дүүгийн хүүхэд М эгч надруу утсаар залгаад чиний дугаарыг нэг хүнд өгчихсөн одоо залгах байхаа миний зүс таних орцны жижүүр хийдэг хүн Төмөр замд чамайг ажилд оруулаад өгье гэж байна гэсэн тэгээд удалгүй миний гар утасруу нэг эмэгтэй хүн залгаад би М эгчээс чинь утасны дугаарыг чинь авсан юм яг одоо Төмөр замын удирдах газрын хажууд хүрээд ир чамайг ажилд оруулж өгөх гэж байна гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад 15 цагийн орчимд иртэл 40 гаран насны эмэгтэй хүн ганцаараа байсан надаас бичиг баримтаа авчирсан уу гэж асуухад нь надад иргэний үнэмлэх байсан болохоор Гранд плаза дэлгүүрийн 1 давхарт байрлах ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, гурван үеийн намтар түүх, зэргийг авч өгсөн тэгээд нөгөө эмэгтэй би одоо Х даргад бичиг баримтыг чинь өгөх гэж байна хүн дээр яаж хоосон орох вэ надад 500.000 төгрөг өгчих гэсэн. Тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй учир эгч Мтай яриад 500.000 төгрөгийн талаар хэлтэл эгч нь наад хүнтэй чинь өөрөө яръя гэсэн. Тэгээд би яваад өгсөн удаагүй эгч нөгөө М рүү 500.000 төгрөг шилжүүлсэн гэж надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг  /хх-н 32-33/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бийн өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр манай 51-р байрны жижүүр Д.М надтай таараад танд мөнгө шилжүүлээд авах данс байна уу би хүнээс яаралтай мөнгө авах гэсэн юм гэж асуусан тухайн үед надад манай охин Бийн Бадамцэцэгийн Хаан банкны 5003651759 дугаартай виза карт байсан учраас би зөвшөөрч тэр дансыг Д.Мт хэлсэн. Удалгүй охины дансруу 5063194177 дугаарын данснаас 500.000 төгрөг орж ирсэн. Надад хэлэхдээ надруу хүн мөнгө өгөх юм дансны дугаар хэрэгтэй байна надад ямар ч дансны дугаар байхгүй байна гэж хэлсэн. Би тухайн үед шилжих орж ирсэн 500.000 төгрөгийг Д.Мийн хамтаар явж Гранд плаза дэлгүүрийн нэгдүгээрт давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний АТМ машинаас авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

 

- Хаан банкны депозит дансны хуулга /хх-н 21, 39/,

 

            Шүүгдэгч Д.Мийн хувийн байдалтай холбоотой:

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 61-63/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 72-73/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/,

            -  Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 69/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 71/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс хийсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын Удирдах газрын хашаанд Улаанбаатар төмөр замын удирдах газрын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан дэд дарга Л.Хын нэр хүндийг урвуулан ашиглаж иргэн Ц.Маас төмөр замд хүн ажилд оруулж өгнө гэж 500.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Мийн “...М надруу гар утсаараа залгаад би тэр ажилд оруулж өгөх хүмүүстэй чинь уулзаж болох уу гэж асуухаар нь би уулзаад хэрэггүй уулзаад эргээд хариу хэлье гээд Баянгол дүүргийн 2-р хороо Төмөр замын удирдах газрын хашаанд байхдаа утсаар ярьж харин 500.000 төгрөгөө явуулчих гэтэл надруу дансаа өгчих гэсний дагуу би Баянгол дүүргийн 3-р хороо 51-р байрны 39 тоотод оршин суух Б эгчээс дансаар мөнгө шилжүүлэн авах талаар хэлж виза картыг нь гуйсан. Тэгээд Мт Б эгчийн Хаан банкны дансыг явуулж 500.000 төгрөг шилжүүлэн авсан өөр зүйл болоогүй. Би тухайн 500.000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Мын “...М надаас Бгийн утасны дугаарыг авч Бтай яриад иргэний үнэмлэхний хуулбар, гурван үеийн намтар түүх, ажилд орох өргөдөл зэргийг бичүүлж аваад надруу утсаар залгаж надад мөнгөний хэрэг байна надруу 500.000 төгрөг одоо шилжүүл гээд Хаан банкны 5003651759 дугаартай данс өгсний дагуу би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 5063194177 дугаарын данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Бгийн “...эгч Мтай яриад 500.000 төгрөгийн талаар хэлтэл эгч нь наад хүнтэй чинь би өөрөө яръя гэсэн. Тэгээд би яваад өгсөн удаагүй эгч нөгөө М рүү 500.000 төгрөг шилжүүлсэн гэж надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Бийн “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр манай 51-р байрны жижүүр Д.М надтай таараад танд мөнгө шилжүүлээд авах данс байна уу би хүнээс яаралтай мөнгө авах гэсэн юм гэж асуусан тухайн үед надад манай охин Бийн Бадамцэцэгийн Хаан банкны 5003651759 дугаартай виза карт байсан учраас би зөвшөөрч тэр дансыг Д.Мт хэлсэн удалгүй охины дансруу 5063194177 дугаарын данснаас 500.000 төгрөг орж ирсэн. Би тухайн үед шилжих орж ирсэн 500.000 төгрөгийг Д.Мийн хамтаар явж Гранд плаза дэлгүүрийн нэгдүгээрт давхарт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний АТМ машинаас авч өгсөн...” гэх мэдүүлэг, Хаан банкны депозит дансны хуулга /хх-н 21, 39/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Мийг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.М нь “...хохирол болох 500.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан бөгөөд одоо Мт ямар нэгэн гомдол байхгүй болно...” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан ба мөн шүүгдэгчийн шинээр гаргасан Хаан банкны гүйлгээний баримт зэргээр шүүгдэгч Д.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд “...гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заажээ. Иймд Төмөр зам дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Л.Раднаабаатарын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн иргэн Л.Хыг хохирогчоор тогтоосон тогтоол хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 82 цагийг нэмж нийт 482 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийнх байх тул энэ өдрөөс хойш нийт 4 өдөрт өдрийн 4 цагаар ажилласан гэж шүүгдэгч мэдүүлж байх тул /4+4+4+4=16/ албан бичигт дурдагдсан 82 цагаас 16 цагийг хасч эдлээгүй үлдсэн 66 цагийг нэмж нэгтгэн нийт 466 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Мт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй боловч шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршигийн шинж чанарыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ___________ овогт Д-н М-ийг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-ийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 66 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нийт 466 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ