Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00255

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00255

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг Ерөнхий Сайд Амарын гудамж, ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг .....тоотод оршин суух, Т...../-д холбогдох

 

29,915,636.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батсайхан овогтой Батцогт нь ******* *******тай 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 1130125324 дугаартай зээлийн гэрээг байгуулан 29,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Банк нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч *******ын ******* *******ин дахь ******* тоот дансанд 29,000,000 төгрөгийг шилжүүлэн 1130125324 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1130125324 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 915,566.70 төгрөг, зээлийн хүүнд 286,192.93 төгрөг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байддаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 101, зээлийн үлдэгдэл 28,084,433.30, хүү 1,814,165.80, нэмэгдүүлсэн хүү 17,037.23, төлбөрийн нийт үлдэгдэл 29,915,636.33 төгрөг. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 2025.10.14-ний байдлаар нийт 29,915,636.33 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ************** ХК-ийн нэхэмжилж байгаа 29,915,636.33 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************** ХК нь хариуцагч *******оос зээлийн төлбөр 29,915,636.33 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,528 төгрөгийн 153,764 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 153,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 29,915,636.33 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,528 төгрөгийн 153,764 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 153,764 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************** ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ