2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01291

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01291

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

Олгоогүй цалин хөлс 1,192,000 төгрөг, алданги 153,765 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2,173,185 төгрөг, нийт 3,518,953 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлэх, дипломын эх хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.               Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь "*******" ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал "******* " албан тушаалаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

Гэтэл "*******" ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ямар ч үндэслэл, баримт нотологоогүйгээр намайг "компанийн мөнгийг хувьдаа завшсан" гэж буруутган, миний хувийн дансыг хууль бусаар шалгаж миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй байх эрхийг минь зөрчсөн. Мөн дээрх нотолгоогүй үндэслэлээрээ 2025 оны 01 сарын 01-нээс 2025 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх Хөдөлмөрийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 2025.01.01-2025.01.31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох нийт 1,192,000 төгрөг болох надад олгогдох ёстой цалин хөлсийг минь Хөдөлмөрийн гэрээний 2.5, 4.1.4-т заасан зүйлүүдийг зөрчиж өнөөдрийг хүртэл миний цалинг олгоогүй ба энэ талаар эрх бүхий албан тушаалтанд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны шаардлага гаргасан ч ямар нэгэн хариу өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1, 104.1-т тус тус заасны дагуу ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний 0.3%-тай тэнцэх хэмжээний алданги тооцоно гэсний дагуу өнөөдрийг хүртэл ажлын 53 хоног ба 1,192,000 төгрөгийн 0.3% нь 3,576 төгрөг байх тул алданги 189,523 төгрөг, нийт 1,138,528 төгрөг болж байна.

Мөн миний бие 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахад байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл огт төлөөгүй. Хөдөлмөрийн гэрээний 4.2.23 дах хэсэгт заасны дагуу би миний нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж байгаа гэж бодсон боловч нэг ч төлөлт хийгдээгүй байна.

Мөн би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйл болон "*******" ХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.4 дэх хэсэгт заасан ээлжийн амралт, ээлжийн амралтын нөхөн олговорыг нэг ч удаа авч байгаагүй. Ээлжийн амралтын нөхөн олговорт 1 хоногийн дундаж цалин болох 48,293 төгрөгийг 45 хоногоор тооцон 2,173,185 төгрөгийг мөн надад олгох ёстой.

Мөн "******* ХХК-д хамгийн анх ажилд орох үед байгууллагын зүгээс их сургуулийн дипломыг минь авсан ба одоог хүртэл эгүүлэн олгоогүй байна.

Энэ талаар 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр талууд эвлэрэлд хүрч чадаагүй буюу хоёр тал харилцан тохиролцоогүй гэх дугаартай шийдвэр гарсан.

Иймд "*******" ХХС-с надад олгогдох ёстой цалин 1,138,528 төгрөг, ээлжийн амралтын нөхөн олговорт 2,173,185 төгрөг, нийт 3,554,713 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх, их сургуулийн дипломын эх хувийг тус тус гаргуулж өгнө үү. гэв.

 

2.               Нэхэмжлэгч талын баримтаар гаргасан  дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэр, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, "*******" ХХК- , багшийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар,

3.               Хариуцагчийн баримтаар гаргасан ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мөрдөгчийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай тогтоол,

4.               Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай дугаар Мөрдөгчийн тогтоолын хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан олгоогүй цалин хөлс 1,192,000/нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг, алданги 153,765/нэг зуун тавин гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөг, ээлжийн амралтын олговорт 2,173,185/хоёр сая нэг зуун далан гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг, нийт 3,518,953/гурван сая таван зуун арван найман мянга есөн зуун тавин гурав/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичүүлэх, дипломын эх хувь гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

3.           Хариуцагч ******* ХХК-д 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

4.           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

5.           Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар ирүүлээгүй тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

6.          Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна. гэж заасан.

 

7.          Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

8.          Нэхэмжлэгч нь хариуцагчид Дууны багш ажлын байранд ажиллаж байсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ий болон "*******" ХХК- , багшийн ажлын байрны тодорхойлолтын хуулбараар тогтоогдож байна.

 

9.          Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлсөнд нийт 1,192,000/нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

10.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана. гэж заасан.

 

11.        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1,192,000/1,192,000+1,192,000+1,192,000=3,576,000, 3,576,000:3=1,192,000/ /нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг, сүүлийн гурван сарын цалин хөлснөөс тооцсон гэх тайлбар гаргаж байна.

 

12.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

13.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ-д цалин хөлс олгох өдрийг тусгаагүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид сард хоёроос доошгүй удаа цалин хөлсийг олгох үүрэгтэй байна.

 

14.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийт цалин хөлс болох 1,192,000/нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг олгосон болохоо баримтаар нотлоогүй болно.

 

15.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийт цалин хөлсөнд 1,192,000/нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

16.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлсийг олгоогүй алдангид 153,765/нэг зуун тавин гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

17.        Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж заасан.

 

18.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ-д цалин хөлс олгох өдрийг тусгаагүй байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид сард хоёроос доошгүй удаа цалин хөлсийг олгох үүрэгтэй.

 

19.        Хариуцагч нь нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийт цалин хөлс 1,192,000/нэг сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг олгоогүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс алданги тооцох үндэслэлтэй байна.

 

20.        Нэхэмжлэгч нь 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь нэхэмжлэл хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас 53/тавин гурав/ хоногийн алданги гаргуулахаар шаардаж байна.

 

21.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 53/тавин гурав/ хоногийн алдангийг тооцоход 189,528/1,192,000х0.3%=3,576, 3,576х53=189,528/ /нэг зуун наян есөн мянга таван зуун хорин найм/ төгрөг байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 153,765/нэг зуун тавин гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

22.        Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас цалин хөлсийг олгоогүй хугацаа хэтэрсэн алдангид 153,765/нэг зуун тавин гурван мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

23.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас ээлжийн амралтын олговорт 2,173,185/хоёр сая нэг зуун далан гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

24.        Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ ..., мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно. гэж заасан.

 

25.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2024 оны ээлжийн амралтын цалин олгосон болохоо баримтаар нотлоогүй болно.

 

26.        Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ээлжийн амралтын цалинд 2,173,185/48,293 хоногийн дундаж цалин х 45 хоног=2,173,185/ /хоёр сая нэг зуун далан гурван мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

27.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн бичүүлэхийг шаардаж байна.

 

28.        Зохигчид 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс хариуцагчид ажиллаж эхэлсэн гэх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй болно.

 

29.        Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх ... төлснийг баталгаажуулах; гэж заасан.

 

30.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

31.        Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь заалтад заасанаар хариуцагчид 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичихийг даалгах үндэслэлтэй.

 

32.        Нэхэмжлэгч нь хариуцагчаас Урлагын Дипломын эх хувийг гаргуулахаар шаардаж байна.

 

33.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн дипломын эх хувийг хадгалж байгаа болохыг үгүйсгээгүй болно.

 

34.        Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх; гэж заасан.

 

35.        Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ын эх хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

36.        Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор., 154.8-д "Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ... ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй." гэж заасан.

 

37.        Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй болохыг нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн гэх тайлбарыг үгүйсгээгүй болно.

 

38.        Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөнийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8 дахь хэсэгт зааснаар 90/ер/ хоногийн хугацаанд   дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван хорооны тэмдэглэлийг 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ажлын 10/арав/ хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь   дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаар шийдвэр, тус шүүхийн нэхэмжлэл хүлээн авсан дардсаар тогтоогдож байна.

 

39.        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай дугаар Мөрдөгчийн тогтоолын хуулбарыг нотлох баримтаар гаргуулж, уг тогтоолд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар тусгасан байх боловч уг тогтоолоор нэхэмжлэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдохгүй байна.

 

40.        Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 3,518,953 төгрөг, ын эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгон, хариуцагч ******* ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

41.        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 211,653 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 3,518,953 төгрөг, ын эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгон, хариуцагч ******* ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичихийг даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 211,653 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ