| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0734/Э |
| Дугаар | 755 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 755
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амар...,
Шүүгдэгч Г...., түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/
Шүүгдэгч С...., түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/, Г.Хандсүрэн /ҮД:0234/,
Шүүгдэгч Г....,
Шүүгдэгч П...., тэдний өмгөөлөгч С.Чулуунбаатар /ҮД:0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...ын ..., Тайж нарын овогт ...ийн ..., Олхонууд овогт ...ын ..., Соён овогт ...ын ... нарт холбогдох 1808015280770 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ын ... /РД:.../.
Монгол улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Их уул суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн эдорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж нарын овогт ...ийн ... /РД:.../.
Монгол улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт ...ын ... /РД:.../.
Монгол улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, “Мандах бүртгэл” их сургуулийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-овооны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Соён овогт ...ын ... /РД:.../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүгдэгч Г...., П...., Г...., С.... нар нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Г....гийн өмчлөлийн “Соната 5” маркийн ...УБӨ улсын дугаартай автомашин ашиглаж Баянгол дүүргийн 20 дугаар хороо “МЖ” ХХК-ийн хашааны хойд талд байсан иргэн Г....гийн ...УНД улсын дугаартай “... Элф” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумляторыг,
2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Г....гийн өмчлөлийн “Соната 5” маркийн ...УБӨ улсын дугаартай автомашин ашиглаж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Хайрхан хорооллын 46а байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн Б....ийн эзэмшлийн ...УНП улсын дугаартай “Хьюндэй портер” маркийн автомашины аккумляторыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар тус тус хулгайлан бусдад нийт 630,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар.Үүнд:
- Хохирогч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийнхөө цагаан өнгөтэй, 15 тонны даацтай, ...УНД улсын дугаартай ... Элф загварын ачааны машинтай хөдөө ачаа бараа зөөдөг ажилтай юм. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хөдөөнөөс 19 цаг өнгөрч байхад ирээд машинаа ТЭЦ-4 замынхаа урд байдаг МЖ нэртэй компанийн хашааны хойд талд ил байрлуулсан. Түүнээс хойш машин дээрээ ирээгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр машин дээрээ ирэхэд миний машины 2 ширхэг аккумляторыг салгаад аваад явсан байсан. Тухайн үедээ би ажилтай байсан учраас өөр аккумлятор авч тавиад хөдөө явсан. Би аккумлятороо 2017 оны 10 дугаар сард нэгийг нь 300,000 төгрөгөөр, нийт 600,000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 41 х/,
- Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн ...УНП улсын дугаартай цагаан өнгийн, амбаартай Хьюндэй Портер маркийн машинаа байрныхаа гадна буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 46а байрны баруун талд зогсоол дээр тавьсан байсан. Түүнээс хойш машинаа хөдөлгөөгүй, гэтэл манай байрны харуул ... надад “машиныхаа аккумляторыг оруулж тавьсан юм уу, байхгүй болсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад машинаа шалгахад аккумлятор нь алдагдсан байсан. 2017 оны 10 дугаар сард 165,000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/,
- Шүүгдэгч С....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ..., ... бид гурав Энх-Амгалантай уулзахаар 19-20 цагийн үед очиход найз ...байхгүй байсан.Тэгээд буцаад явж байхад шороон зам дээр нэг Том ачааны машин байсан. Бид нар уг машины аккумуляторыг авъя гэж ярилцаад гэртээ харьцгаасан. Шөнө 22 цаг өнгөрч байх үед ..., ... бид гурав буцаад нөгөө машин дээрээ таксигаар яваад нөгөө машины дэргэд очиж буусан. Такси яваад өгсөн. ..., ... бид гурав нөгөө том машин дээр очоод аккумуляторыг нь ..., ... 2 авсан. Би буцаад өөр такси барьсан. ..., ... хоёр аккумлятор аваад хүрээд ирсэн. Таксигаар яваад хоёрдогч түүхий эд авах газар хайж яваад Номин дэлгүүрийн урд талд байдаг түүхий эд авдаг газар аккумулятороо 80,000 төгрөгөөр ... тушаасан. Тэгээд бид 3 нөгөө таксигаараа таван шар хүргүүлсэн. Тэгээд гэртээ харьсан. ......, ... бид гурав 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн хойд талын зааланд тоглохоор очиход олон хүн тоглоод цаг нь дуусах болоогүй байхаар нь болиод тэр хавиар явж байтал Хайрхан хотхоны тэнд нэг цагаан портер машин байсан. Бид гурав явган явж байсан болохоор аккумуляторыг нь авч чадалгүй гэрлүүгээ алхаж явтал 65-р сургуулийн орчим ...тэй таарсан. ... халтууранд явж байсан. ..., ...д ахын нурчихсан 2 аккумулятор байгаа авъя гэж хэлээд ...тэй бид дөрөв Хайрхан хороолол орсон. Тэндээ очоод Портер машины аккумуляторыг ..., ... 2 авсан. Тэндээсээ бид дөрөв Номин дэлгүүрийн урд талын түүхий эд авдаг газраа очиж аккумулятороо ... тушаасан. ..., ... бид 3 таван шар дээр буугаад ... халтуурандаа явлаа гээд цааш явсан. ...” гэх мэдүүлэг /хх 92-94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ..., ... бид гурав Энх- Амгалантай уулзахаар Сатнцын урд байдаг ажил руу нь 20 цагийн үед очиход Энх- Амгалан ажил дээрээ байхгүй байсан.Тэгээд бид гурав буцаад явж байхад Станцын замын урд талд нэг том цагаан машин байсан, уг машины аккумулятор нь гадна талдаа ил байсан. Бид нар шөнө ирж энэ аккумуляторыг авъя гэж ярьцгаасан. Бид нар гэртээ байж байгаад шөнө 12 цаг өнгөрч байх үед уг машин дээр ирэхэд нөгөө машин байж байсан. Тэгээд явж очиход машинд хосоороо 2 аккумулятор байсан. Бид нар тэр хавиас нэг арматурын нарийн төмөр олоод аккумуляторыг хөшөөд сулруулж байгаад гараараа хөдөлгөж холихуулж байгаад аккумуляторыг нь салгаж авсан. ... зам руу гарч такси бариад ... бид хоёр наанаас нь аккумулятороо авч очоод таксидаж явсан. Моносын уулзвараар баруун эргээд явж байхад хуучин 22-ын товчооны наад талд “Номин” супермакетын урд талын түүхий эд өгдөг газар 80,000 төгрөгөөр зарсан. Тэгээд такситайгаа явж байгаад Таван шарын автобусны буудал дээр буусан. Тэндээсээ бас такси бариад Толгойт руу гэр лүүгээ харьсан. ......, ... бид гурав заал авах гээд шөнө 23 цаг гээд гэрээсээ гарсан. Сонгинохайрхан дүүргээс хойш замын баруун талд спорт заал байдаг юм. Уг зааланд очиход 2 талдаа хүмүүс тоглож байсан. Энд хүн ихтэй мөдгүй юм шиг байна гээд бид нар заалнаас гараад тэр хавиар явган явж байтал замын эсрэг талын Дүүхээ төвийн ард талын Хайрхан хорооллын байрны үүдэнд цагаан Портер машин байсан. Бид нар за за харья гээд гэр лүүгээ Толгойт руу алхсан. Гэрийнхээ ойролцоо 65-р сургуулийн урд талын зам дээр ... гээд найзтайгаа таарсан. ... халтууранд явж байна гээд Соната-5 маркийн машинтайгаа явж байсан. ... бид хоёр Дүүхээгийн хажууд “...гийн ахынх нь машины аккумуляторыг авах гэсэн юм” гэж хэлээд ...г аваад явсан. Тэгээд очоод ..., ... бид гурав машинаас буугаад нөгөө цагаан Портер машин дээр очоод аккумуляторыг нь гараараа хөдөлгөж, хөшиж холихуулж байгаад сулрангуут нь дээш нь татаад аккумуляторыг нь аваад ...гийн машины багааж руу нь хийсэн. Тэндээсээ бид нар хөдлөөд өмнө нь тушааж байсан Номингийн урд талын түүхий эдийн захад аваачиж 22,000 төгрөгөөр өгсөн. Тэндээсээ “Таван шар” хүрээд ..., ... бид гурав буусан. Тэндээс бид 3 такси бариад гэр лүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 109-111 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө таксинд халтуур хийгээд явж байгаад 02-03 цагийн орчим 65-р сургуулийн ойролцоо такси авсан 1 эрэгтэй хүнийг буулгачихаад цааш хөдөлтөл ..., ..., ... гурав зам дагуу явган явж байсан. ..., ... хоёр “Ханын материалын Давхар буудлын тэндээс манай ахын аккумляторыг аваадахъя” гэсэн. “Одоо шөнө болчихсон байна ш дээ, юун аккумулятор одоо авах гээд байгаа юм” гэхэд “нурчихсан хэрэггүй аккумулятор байгаа юм аа, зүгээрээ” гээд байсан. Тэгээд бид дөрөв Дүүхээ төвийн хажуу талын “Хайрхан” хорооллын байрны хажуугийн байр луу ороод нэг цагаан өнгийн портер машины аккумулятор авсан. Би машиндаа суугаад харж байсан. Тэр гурав машины аккумлятор авч ирээд миний машины багаажинд хийсэн. ...д “чи ахдаа хэлсэн юм уу?” гэсэн чинь “ахад хэлсэн, мэдэж байгаа, нурчихсан аккумлятор байгаа юм” гэсэн. Тэгээд бид нар 22-ын товчоо явах замд байдаг түүхий эд авдаг газар очоод ... нөгөө аккумлятороо авч яваад тушаачихсан. Тэгээд тэр гурав Таван шар дээр буугаад үлдсэн, би халтууранд явлаа гээд цааш явсан. ...” гэх мэдүүлэг /хх 104-105 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч П....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018.03.07-ны орой 20 цагийн үед Таван шарын урд талын Цахилгаан станцын хажууд ажилладаг ...гэдэг найзынхаа ажил дээр ... ... бид гурав уулзахаар очиход ...ажил дээрээ байхгүй байсан. Утас нь холбогдохгүй уулзаж чадалгүй буцаад гэр лүүгээ явсан. Бид гурав замаар алхаад явж байхад Цахилгаан станцын тэр хавьд шороон зам дээр “...” маркийн том автомашин байсан. Тэр машины аккумулятор нь ил байхыг нь харчихаад энэ машины аккумулятор нь ил байдаг юм байна ш дээ гэж бид гурав ярилцаад гэртээ харьцгаасан. Тэгээд буцаад 22.30 цаг өнгөрч байхад ..., ... бид гурав буцаж уулзаад нөгөө машин чинь байж магадгүй, аккумляторыг нь авъя гэж хэлээд Станцын хажуу талын шороон зам дээр байсан машин дээр очсон. ... бид хоёр аккумляторын боолтны толгойг нь гараараа оролдож эргүүлж холхиулсаар байгаад 2ш аккумляторыг нь сугалж авсан. ... гүйж яваад такси бариад таксиндаа аккумлятороо хийгээд Моносын уулзвар луу явсан, тэр хавиар түүхий эд авдаг газар хайж яваад 22-ын товчоо явах замд байдаг “Номин” дэлгүүрийн өөдөөс харсан түүхий эд авдаг газарт ... бид хоёр аваачиж 160 ампер цагтай аккумлятор 80,000 төгрөгөөр зарсан. Тэгээд буцаад таксидаад 5 шар дээр буугаад мөнгөө хувааж аваад харьцгаасан. Дараа нь ..., ... бид гурав 2018 оны 03 дугаар сарын 26-наас 27 -нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн хойд талд байдаг хувийн зааланд сагс тоглох гэж очсон. Зааланд зөндөө хүмүүс тоглож байхаар нь бид гурав буцаж гараад автобус явахгүй зогссон байсан. Бид гурав яаж харих уу гээд тэр хавиар алхаж байтал Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” дэлгүүрийн хажуу талын зогсоол дээр амбаартай цагаан өнгийн “Портер” машин байсан. Тэгээд бид гурав гэр лүүгээ буцаад зам дагаад алхаад явж байтал манай гэрийн ойролцоо байдаг 65-р сургуулийн хажууд ...тэй таарсан. ... бид хоёр ...д манай ахын нурсан аккумлятор Ханын материалын тэнд байгаа очоод аваадахъя, түүхий эдийн зах дээр аваачаад тушаая гэж хэлсэн. ... “шөнө хулгайн аккумлятор авах гээд байгаа юм биш биз дээ” гэж хэлсэн. “Манай ахын аккумлятор байгаа юм, зүгээрээ“ гэж би хэлсэн. Тэгээд аккумляторыг нь очиж авсан.. ...” гэх мэдүүлэг /хх 98-100 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Гэрч Ч....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ... гэх залуу намайг түүхий эдийн цэг дээр ажлаа хийж байх үед ...УБӨ улсын дугаартай машинтай хүрч ирээд 100 ам/ц-тай 2, 90 ам/ц-тай 4 ширхэг аккумлятор зарсан. ...” гэх мэдүүлэг /хх 55 х/
- Гэрч Ж....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Хайрхан хорооллын ...-д харуулын ажил хийдэг бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гарах ээлжийн харуул болон Магнайбаярт ээлжээ хүлээлцэх гээд 46а байрны гадуур болон дотуур эд зүйлээ үзүүлээд шалгаад явж байтал манай байрны 1 дүгээр орцны өөдөөс харсан машины зогсоол дээр байсан Портер машины аккумлятор нь байхгүй болохоор тухайн машины жолоочийн гэрлүү нь явж ороод машины чинь аккумлятор байхгүй болохоор нь алга болчихсон байна гэж хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 64 х/
- Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өдрийн цагаар түүхий эд авч байгаад орой 21 цаг гээд явчихдаг. Намайг ажил тарж явсаны дараа манай бэлтгэн нийлүүлэгч манаач ... шөнө ирсэн түүхий эд авдаг юм. Би ..., ..., ..., ... гэх залуусыг танихгүй. Манай манаач ... хэлэхдээ ... гэх залуугаас нь 2 удаа аккумулятор авсан гэж ярьж байсан. ... гэх залуу нь олон удаа ирж аккумулятор өгөөгүй юм шиг байна лээ. ... аккумулятор авсан тухайгаа өөрөө цагдаад ярьсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 69 х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7 х/,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-9,15-16,23-28, 33-37 х/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 53 х/,
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 54 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...... миний 4 хүүхдийн хамгийн бага нь юм. Манай том 3 хүүхэд тусдаа гарсан. ... манай нөхөр ... бид 3 хамт амьдардаг юм. ... төлөв, даруу зантай, хөдөлгөөн багатай хүүхэд. Хүү маань 1999 оны 11 сарын 19-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Багадаа ч тэр манай хүү их тайван, үгэнд сайн ордог хүүхэд. ... Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийг “Алтан медаль”-тай төгссөн бөгөөд сургуульд байхдаа математик, түүх нийгэм гээд олимпиадуудад удаа дараалан амжилттай оролцдог байсан. Хүү маань хүнд их тусархуу, түлээ нүүрс, ус, гэр орон цэвэрлэх, ах эгч нарынхаа хүүхдүүдийг харах, эмээгийнхээ мод нүүрсийг дөхүүлэх гээд ажилсаг хүүхэд, дээрээс нь “Цагаан сар”-аар эмээгийнхээ тогоог 3-4 хоногоор барьдаг, бэлэг тараадаг ажлыг нь хийж гүйцэтгэдэг юм. ... дунд сургуулиа төгсөөд уг нь Их засаг сургуульд суралцахаар өөрөө бүртгүүлсэн байхаар нь би Мандах бүртгэл дээд сургуульд оруулчихсан юм. Хүү маань уг нь хуульч болох сонирхолтой байсан ба би Мандах сургуульд оруулснаас болоод хүү маань хичээлдээ дургүй, хуульч болно гээд байсан юм, тэгэхээр нь бид нар ирэх жилээс хүүгээ “Их засаг сургуульд” суралцуулахаар болсон байсан. Тэр тал дээр миний буруу байсан. Зан байдлынхаа хувьд хүү маань дуу цөөтэй, хүний үгээр, ажилд махруу, хүнд тусархуу, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хичээнгүй хүүхэд. Манайхан дунд муу зуршилтай хүн байдаггүй, тиймээс хүү маань ч гэсэн тийм л хүмүүжилтэй. Өөр ч хэлэх зүйл алга байна даа. ..." гэх мэдүүлэг /хх 57-58 х/,
- Гэрч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 4 хүүхэдтэй бөгөөд ... манай хамгийн бага хүү маань байгаа ... зан байдлынхаа хувьд их даруухан, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, спортод сонирхолтой, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүүхэд. Хүү маань уг нь сургуулиа алтан медальтай, шилдэг сурагч өргөмжлөлтэй төгсөөд Мандах бүртгэл сургуульд сурсан. Гэхдээ ... өөрөө өөр мэргэжлээр сурах сонирхолтой байсан, бид нар хүүгээ Их засаг сургуульд оруулах гэж байгаа юм. ... гэр орны болон бусад зүйл дээр ажилч хичээнгүй, даруухан хүүхэд. ...” гэх мэдүүлэг /хх 59 х/,
- Гэрч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүүхэд уг нь ийм зүйлд холбогдох хүн биш. Манай хүү дээрээ нэг эгчтэй юм. ... багаасаа хичээл сургуульдаа сайн, элдэв муу зуршилгүй, дуулгавартай, хүний хэлсэн үгнээс гардаггүй, ажил төрөлдөө сайн л хүүхэд. Зан байдлын хувьд бол төлөв даруу, үг дуу цөөтэй хүүхэд. Ямар учраас ийм асуудалд холбогдоод байгааг нь сайн ойлгохгүй байна. ..." гэх мэдүүлэг /хх 60-61 х/,
- Гэрч Д....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 3 хүүхэдтэй, ... бол миний дунд хүү юм. ... 1997 оны 02 сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн. Хүү маань багадаа 12 дугаар сургуульд суралцаж байгаад коллежид элсэн суралцаж байгаад Техник технологийн коллежид сурч байгаад 2017 оны 09 сараас чөлөө авсан байгаа. Хүү маань ээждээ тус болно гээд ажил төрөл хайгаад байхаар нь би түүнд машин авч өгсөн бөгөөд такси үйлчилгээнд явдаг болсон. Зан байдлынхаа хувьд даруухан, хүний үгээр зантай, хүнтэй эвсэг, хүнтэй найзархаг хүүхэд. ..." гэх мэдүүлэг /хх 62-63 х/,
- Гэрч Г....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай дүү 1996 оны 11 сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн. Манайх ...г 4 настай байхад Улаанбаатар хотод нүүж ирсэн. ... хотод ирээд цэцэрлэгээр хүмүүжээд, дараа нь 1-р хорооллын “Ирээдүй” цогцолборт суралцаж дундаж дүнтэй төгссөн. ... сургуульд байхдаа урлаг, спортын тэмцээн уралдаанд байнга идэвхитэй оролцдог, нийтэч, хүнтэй эвсэг найрсаг хүүхэд байсан. Дүү маань дунд сургуулиа төгсөөд Технологийн дээд сургуульд суралцаж байгаад 1-р курсээ төгсөөд одоогоор нэг жилийн чөлөө авсан байгаа. Зан байдлынхаа хувьд бол наргианч, хөгжилтэй, хүнтэй эвтэй байж чаддаг хүүхэд. Дүү маань элдэв буруу зан ааш байхгүй, хүмүүжил сайтай хүүхэд. Энэ асуудлаас өмнө нь нэг ч удаа хэрэг төвөгт орооцолдож байсан удаагүй. Ямар учраас ийм асуудалд холбогдсныг нь сайн ойлгохгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 65 х/,
- Гэрч Б....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би багаасаа эгчийндээ байдаг байж байгаад саяхнаас тусдаа гарсан. Тиймээс би ...г багаас нь мэднэ. Би түүнийг цэцэрлэг сургуульд нь зөөгөөд л явдаг байсан. Дүү маань зан аашны хувьд хүүхдээрээ, эвдрээгүй зантай хүүхэд. Хүний үгэнд сайн ордог, ажил төрөлд махруу. ... сургуульд байхдаа ямар нэгэн татлаа түтлээ болоод байдаггүй даруухан хүүхэд байсан бөгөөд 9 ангиа төгсөөд Технологийн коллежид суралцаж цахилгаанчин мэргэжпээр төгссөн. ... сургуулиа төгсөөд мах комбинатад ажиллаж байгаад ажил нь түр зогссон байгаа юм. Дүү маань болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлээд л ийм асуудалд орсон гэж бодож байна. Өөр ч хэлээд байх зүйлгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх 66 х/,
- Гэрч И....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүү маань хүний үгэнд ордог, их тусархуу, миний үгнээс л гардаггүй хүүхэд. Манай дүү хүмүүжил сайтай, янз бүрийн асуудал, хэрэг төвөгт ер орооцолдож байгаагүй юм. ... дунд сургуулиа төгсөөд Мах импеск-т ажил хийж байгаад түр ажил зогссон байхад болохгүй хүүхдүүдтэй нийлээд л ийм асуудалд орооцолдчихлоо. Уг нь бол дүү маань гэр орныхоо ажлыг хийгээд, дүүгээ хараад л байж байдаг байсан. Өөр ч хэлэх зүйл алга байна. ...” гэх мэдүүлэг /хх 67 х/,
- П....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 147 х/
- П....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 148 х/
- П....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 151 х/
- П....гийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 152-165 х/
- Г....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 167 х/
- Г....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 168 х/
- Г....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 169 х/
- Г....гийн сурагчийн хувийн хэрэг /хх 171-176 х/
- Г....гийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 178 х/
- Г....гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 179 х/
- Г....гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 182 х/
- Г....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 181 х/
- Г....гийн сурагчийн хувийн хэрэг /хх183-190 х/
- С....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 192 х/
- С....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 193 х/
- С....ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 196 х/
- С....ын хувийн байдлын тодорхойлолтууд /хх197-210 х/.
Хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтууд:
- Шүүгдэгч Г....гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /1хх 12-14 х/
- “Арвижих-эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 119-122, 237-238 х/,
- Г....гийн өмчлөлийн ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /1хх 234 х/
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хх 143 х/
- Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ “... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т....аас Г....д шилжүүлсэн” /1 хх 144 х/
- Итгэмжлэл /1 хх 145 х/
- Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 128 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол С...., Г...., П...., Г.... нар иргэн Г...., Б.... нарын тээврийн хэрэгслүүдийн аккумляторыг авсан үйлдэл, үүний улмаас үүдэн гарах хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.
С...., Г...., П...., Г.... нар иргэн Г...., Б.... нарын автомашин руу нэвтрэхдээ шөнийн цагаар хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр нууцаар, бусдын амь бие эрүүл мэнд, эрх, эрх чөлөөнд халдаж хүч хэрэглэхгүйгээр, эрх бүхий хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа, мөн уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох машин механизм ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Энэ гэмт хэргийг нотлон тогтоож буй үйл баримтуудаар С...., Г...., П...., Г.... нар нь машин механизм ашиглаж, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. С...., Г...., П...., Г.... нар насанд хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С...., Г...., П...., Г.... нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч С....ын өмгөөлөгч Г.Хандсүрэн, Ж.Гантулга нараас: Шүүгдэгч С.... нь 18 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн, мөн их сургуульд сурдаг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.Үүнд:
С.... гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байгаа. Өсвөр насны хүнд тавигдах гол шалгуур бол түүний сэтгэхүйн хөгжлийн түвшний асуудал буюу өөрийн хийсэн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай холбоотой асуудал байдаг бөгөөд энэ шалгуураар үзвэл С....ын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, сурагчийн хувийн хэрэг, хувийн байдлын тодорхойлолтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрүүлэхээр нотлох баримтууд авагдаагүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг С....ыг өсвөр насны шүүгдэгчид тооцох онцгой нөхцөл байдалд хамруулан үзэх үндэслэлгүй.
С...., Г...., П...., Г.... нар хулгайлах гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 54 х/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 128 х/ зэргээр нотлогдож байгаа тул энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч С...., Г...., П...., Г.... нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, хор уршгийн хувьд их биш зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч тус бүрт 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... УБӨ улсын дугаартай Соната 5 маркийн автомашин нь шүүгдэгч Г....гийн өмчлөлийнх болох нь Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ “... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т....аас Г....д шилжүүлсэн” /1 хх 144 х/ -ээр нотлогдож байгаа, уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлөгдсөн тул тээврийн хэрэгсэл /1,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн/-ийг Г....гийн өмчлөлөөс гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй.
С...., Г...., П...., Г.... нар 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар тэдний ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол С...., Г...., П...., Г.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ...ын ..., Тайж нарын овогт ...ийн ..., Олхонууд овогт ...ын ..., Соён овогт ...ын ... нарыг Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Г....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар, Г....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар, П....г 01 жилийн хугацаагаар хорих ялаар, С....ыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г...., П...., С...., Г.... нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар урьдчилан цагдан хоригдсон Г....гийн 02, П....ий 02, С....ын 02, Г....гийн 02 хоногуудыг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5.Г...., П...., С...., Г.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г....гийн өмчлөлийн ...УБӨ улсын дугаартай, ... арлын дугаартай, 1,800,000 төгрөгийн үнэлгээтэй Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг услын орлогод оруулсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...., П...., С...., Г.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|