| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03965/И |
| Дугаар | 312/ШШ2026/00261 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00261
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00261 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг ....../-ын,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие .2024 оны 1....0 дугаар сарын 31-нд 1,900,000 төгрөгийг ******* дансаар зээлүүлсэн. ******* нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс одоог хүртэл сураггүй байгаа тул эрэн сурвалжилж хаана байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч ******* нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******г эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал:........хаягт амьдарч байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ...../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ..../-г эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргаг...../-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ