Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 310/ШШ2026/00050

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 310/ШШ2026/00050

******* аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би, ******* аймгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй, *******оос гэм хорын хохирол 161000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00923/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч *******оос гэм хорын хохирол 161000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* нь нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь *******оос гэм хорын хохирол 161000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг ирүүлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйлийн 7581, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн *******ын газар нь *******оос гэм хорын хохирол 161000 /нэг зуун жаран нэгэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 5480 /таван мянга дөрвөн зуун наян/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 5480 /таван мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөс хариуцагч *******оос 2740 /хоёр мянга долоон зуун дөчин/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ