| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/06879/И |
| Дугаар | 191/ШШ2026/01292 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01292
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 191/ШШ2026/01292 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-т холбогдох,
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч С., гэрч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Нэхэмжлэгч Э.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл
1.1 Миний бие 2021 оны 12 сарын 03-ны өдөр хариуцагч Г.******* болон түүний гэр бүлийнхэн болох овогтой , ******* овогтой нартай "Үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан болно. Тус гэрээгээр Г.*******, Н., Н. нарын өмчлөлийн тоот хаягт байршилтай 212 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай гаражны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.*******ийн эзэмшлийн орон сууц зориулалттай, нэгж талбарын дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 254.0 м.кв газрын эзэмших эрхийг худалдан авах, худалдан авагч нь газар эзэмших эрхийн төлбөрт 50,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2 Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тусад нь байгуулахаар тохиролцсоны дагуу 2021 оны 12 сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г тус тус байгуулж нотариатаар батлуулсан.
1.3 Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж 2021 оны 12 сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөр 400,000,000 төгрөг, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний төлбөр 50,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.
1.4 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ Э.******* миний нэр дээр шилжсэн.
1.5 2022 онд газар эзэмших эрх шилжүүлэхээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрт байгаа материалуудаа бэлтгэн хандсан. Гэтэл газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа хүн нь гэрээ байгуулсан, төлбөр тооцоогоо бүрэн авсан ч тусдаа дахин "хүсэлт" бичиж, Газар зохион байгуулалтын албанд өгөх шаардлага тавьсан.
1.6 Ингээд хариуцагч Г.******* нь төлбөрөө бүрэн авсан хэрнээ газар эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшил газраа нэхэмжлэгч Э.*******гийн нэр дээр шилжүүлэх өргөдлийг бичиж өгөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.
1.7 Хариуцагч нь газар эзэмших эрх шилжүүлэх талаар өргөдлөө бичиж өгөхгүй байгаагаар зогсохгүй бүр тус газрыг шилжүүлж болохгүй талаар газрын албанд хандсан учраас миний бие төлбөрийг нь бүрэн төлсөн газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байна.
1.8 Хариуцагч Г.*******т хандаж талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч хөрш зэргэлдээ газар эзэмшигч иргэн М., ХХК-ийн хооронд гарсан газрын маргааныг захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж дуустал шилжүүлэхгүй гэсэн тодорхойгүй шалтгаан хэлсэн. Ингээд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2025 онд бүрэн дуусгавар болоод байгаа боловч мөн л үүргээ биелүүлсэнгүй.
1.9 Иргэн Г.*******ийн энэхүү хууль бус үйлдэл нь анхнаасаа газар шилжүүлнэ гэж итгүүлэн төлбөр авч, залилах гэсэн гэмт санаа бодолтой байсан байж болзошгүй гэж үзэн цагдаагийн байгууллагад хандаж байсан удаа ч бий.
1.10 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл нь Иргэний хууль болон Газрын тухай хуульд нийцсэн бөгөөд хариуцагчийн үндэслэлгүйгээр гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчиж байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахыг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
2. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:
2.1 Талуудын хооронд 2021 оны 12 сарын 03-ны өдөр байгуулагдсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний 2.1-р зүйлд эрх шилжүүлэгчийн эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 2.1.1-т "Эрх шилжүүлэгч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Мөн гэрээний 3.1-т "Талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж дууссанаар гэрээ дуусгавар болно" гэж тодорхой заасан.
2.2 Нэхэмжлэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлж дууссан бөгөөд өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадаагүй байна.
2.3 Хариуцагч нь төлбөр мөнгөө тэр дор нь, бүтнээр нь авсан хэрнээ ямар учраас гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байдалтай өнөөдрийг хүрээд байна.
2.4 Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа бөгөөд 243.1-т "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан.
2.5 Хариуцагч Г.******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээг худалдан авагч буюу нэхэмжлэгчид шилжүүлэх буюу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн, зохих хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
3.1 Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг үндэслэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд тоот хаягт байрлах 212 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний үүргийг бүрэн биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн.
Газрын эзэмших эрхийг шилжүүлэхэд төлбөрийг бага дүнгээр зээлийн гэрээ гэдгээр /иргэн надад итгэл төрүүлж/ халхавчлан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул хариуцагчийн хувьд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж төлбөрийг буцаан шилжүүлэхээ илэрхийлсэн боловч хариу өгөлгүй намайг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр удаа дараа дуудуулан шалгуулах, утсаар хэлэх хэлэхгүй үгээр дарамтлах гэх мэтээр үл ойлголцол үүсгээд байна.
Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийн дүн нь буруу, төлбөрийн нөхцөлийг зээлийн гэрээгээр халхавчлан байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. гэв.
3. Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн "Газар эзэмших эрх шилжүүлэх" гэрээгээр газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу 100.000.000 /Нэг зуун сая/ төгрөгөөр шилжүүлэхээр болсон бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр 50.000.000 /Тавин сая/ төгрөгийг гэрээний дугуу үлдсэн 50.000.000 /Тавин сая/ төгрөгийг газар эзэмших эрх шилжсэний дараа шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулан үлдэгдэл төлбөрөө төлөх талаар дахин ярилцаж нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд болох Т.*******гийн санал тавьсаны дагуу уг зээлийн гэрээг байгуулсан боловч үлдэгдэл төлбөрөө өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг 2022, 2023, 2024 онуудад удаа дараа шаардсан боловч төлбөрийг төлөөгүйгээр барахгүй газар эзэмших эрх шилжүүлж өгөхгүй 50.000.000 /Тавин сая/ төгрөгийг залилан мэхэлж авсан гэх агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдлыг дүүргийн Цагдаагийн газрын II дугаар хэлтэс болон дүүргийн Цагдаагийн газарт удаа дараа гаргаж иргэн намайг шалгуулсан боловч залилан мэхэлсэн гэх миний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан.
Иймээс иргэн би нэхэмжлэгчид болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч, хамаарал бүхий этгээдүүдэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн боловч тэд ямар нэгэн хариу өгөлгүй байсаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 03 ний өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх, хүлээн авагч тал нь төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээг байгуулахдаа гэрээний гол нөхцөл болох үнийн дүнг зориудаар дарагдуулан багасгаж, гэрээний төлбөрийг зээлийн гэрээгээр халхавчлах зорилгоор хийсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хэлцэл хийсэн байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн газар эзэмших эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгөн үү. гэв.
4. Хариуцагч Г.*******ийн өмгөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр оролцох ёстой хүн байсан байна, бүх зүйлийг хийхэд оролцсон мэдэж байгаа хүн байна. Нийслэлээс хийсэн үнэлгээр хотын төвд А зэрэглэлийн газар учраас 900,000,000/есөн зуун сая/ төгрөгөөр үнэлэгдсэн юм байна. 50,000,000/тавин сая/ төгрөгөөр үнэлээгүй. Э.******* гэж хүнд энэ газрыг худалдах авах хүсэл зориг байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү. гэв.
5. Нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний хуулбар, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн 97 дугаар тэмдэглэлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
6. Хариуцагч талын баримтаар гаргасан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээ, дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 30ёа-2/9553 дугаар Албан бичиг, дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 30и-/г/8867 дугаар Албан бичиг,
7. Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрч Т.*******гийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Э.******* хариуцагч Г.*******т холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл, хариуцагч Г.******* нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч Г.******* нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий үнийн дүн нь буруу, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
4. Зохигчид болон иргэн Н., Н. нар нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх ба түүнчлэн зохигчид мөн өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ий хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
5. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 1, 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэгж талбарын дугаар бүхий, байрлах, 254 м.кв эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6. Хариуцагч нь газар эзэмших эрхээ нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ-ий шинжтэй байна.
7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д ... шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна. гэж заасан.
8. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 1-ийн 1.2, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нэгж талбарын дугаар бүхий, хаягт байрлах, 254 м.кв эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байна.
9. Хариуцагч нь газрыг 100,000,000/нэг зуун сая/ төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөг гэж тохиролцсон, дараа нь танд 50,000,000/тавин сая/ төгрөгийг тусдаа, дараа өгч авалцана гэсэн гэх тайлбар гаргаж байна.
10. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг ... этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ., мөн хуулийн 195.2-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна. гэж заасан.
11. Хариуцагч нь газрыг 100,000,000/нэг зуун сая/ төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийг 400,000,000/дөрвөн зуун сая/ төгрөг, 2/хоёр/ гэрээг 500,000,000/таван зуун сая/ төгрөгөөр тохиролцоод газрын үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг нэмж өгөхөөр тохиролсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, мөн хуулийн 195.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулахаас өмнө, гэрээ байгуулах үед гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн талуудын хүсэл зориг газар эзэмших эрхийн үнийг 100,000,000/нэг зуун сая/ төгрөгөөр тогтоох байсан болох нь гэрээ байгуулах санал, цахим шуудан, гэрч Т.*******гийн гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдохгүй байна.
12. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 1-ийн 1.2, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид тус гэрээнд заасан газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн болох нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон зохигчийн 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн талаарх тайлбараар тогтоогдож байна.
13. Хариуцагчийн нэхэмжлэгч нь нэгж талбарын дугаар бүхий, хаягт байрлах, 254 м.кв эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийн үнэд нэмж 50,000,000/тавин сая/ төгрөг төлөхөөр тохиролцсон гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
14. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 2-ын 2.1.1-т Эрх шилжүүлэгч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх үүрэгтэй., мөн гэрээний 3-ын 3.1-т Талууд гэрээгээр харилцан хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж дууссанаар гэрээ дуусгавар болно. гэжээ.
15. Нэхэмжлэгч нь хариуцагчид нэгж талбарын дугаар бүхий, хаягт байрлах, 254 м.кв эзэмших эрхтэй газрын газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг төлсөн байх боловч хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий 2-ын 2.1.1-т заасан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгээгүй байна.
16. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ., мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т ... үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна. гэж заасан.
17. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-д хариуцагч нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх хугацааг заагаагүй байх боловч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг хариуцагчид төлсөн байх тул Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж өгөх үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.
18. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий үүргээ гүйцэтгэж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгчийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгах үндэслэлтэй.
19. Хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
20. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл;, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. гэж заасан.
21. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж маргаж байх боловч Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, мөн хуулийн 195.2 дахь хэсэгт зааснаар зохигчид уг гэрээг байгуулах хүсэл зоригоо илэрхийлж, газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэл зоригтой байсан, түүнчлэн газар эзэмших эрхийн үнэ 50,000,000/тавин сая/ төгрөгийг өгч, авсан болох нь зохигчийн энэ талаарх тайлбараар тогтоогдож байх тул 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
22. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул тус гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.
23. Шүүх Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.*******т Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******ийн нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
24. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.*******т Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ий үүргээ биелүүлж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхэд шаардлагатай өргөдлийг бичиж өгөхийг даалгасугай.
2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******ийн нэхэмжлэгч Э.*******д холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Г.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ