Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00265

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00265

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг ....../-ийн,

 

*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Лхагва-очир нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 16-р байрны.... тоотод Цуйван хаус нэртэй хоолны газрыг 2018 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны хавьцаа ...... гэх хүн ирж уулзан би барилгын бригад ахлан барилгын ажил гүйцэтгэдэг. Хотоос ирж Эрдэнэтийн 1А хороололд байрлах Тахь инвестХХК-ийн барьж буй орон сууцны барилга дээр ажиллаж байгаа, танайхаас зээлээр хоол аваад ажилтнууддаа өгөөд сарын сүүлээр мөнгийг нь бөөнд нь өгье гэж хүсэлт тавьсан тул зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зээлээр хоол нийлүүлсэн. Ингээд нийт 47 удаагийн /өдрийн/ хоолыг зээлээр нийлүүлсэн төлбөр болох нийт 13,971,120 төгрөгийг гаргуулахаар түүний албан ёсны бүртгэлтэй хаяг болох Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан боловч шүүхэд хэрэг үүсгэж ажиллагаа явуулахад хариуцагчийн хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй гэх үндэслэлээр 2025 оны 11 сарын 17-ны өдрийн 312/ШШ2025/03219 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд ******* нь албан ёсны бүртгэлтэй хаягтаа байхгүй, одоо хаана байгаа тодорхойгүйн улмаас би шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжгүй байгаа тул Э....../-ыг эрэн сурвалжилж хаана байгаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч .... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлд тусгагдсан хаяг Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 6 дугаар баг ...... тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 314/ШЗ2025/03219 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж Э.... эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ...... хаягт амьдарч байсан.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ...../-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ..../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч ......./-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ