| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/00003/И |
| Дугаар | 312/ШШ2026/00266 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00266
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00266 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ....../-ийн,
******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *******банк *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З....... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь ******* банктай 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр МN120030003095037583 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй 24,282,000.00 төгрөгийн зээл авсан. Н.Батсууриас 24,483,768.00 төгрөгийг гаргуулахаар 2025.08.29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох ******* нь банкинд өгсөн бүртгэлтэй хаягтаа байдаггүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* ******* нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *******банк ******* нь Г.Батсуурийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.******* нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлд тусгагдсан хаяг Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант 11-06 тоот хаягт албан ёсны бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШЗ2025/07924 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: ......тоот хаягт байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан На..../-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ...../-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч ..../-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ