| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2026/00031/И |
| Дугаар | 314/ШШ2026/00043 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2026/00043
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 8 давхарт байрлах Токи ББСБ ХХК /РД:6365744/-ийн нэхэмжлэлтэй,
421,975.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Довдон овогтой *******гаас 421,975.01 төгрөгийг гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнх-Энэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 421975.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Н.Мөнх-Энэрэлийг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзсан тухай хүсэлтийг ирүүлсэн байна.
Дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,309.25 төгрөгийн 50 хувь буюу 6,654.625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 6,654.625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 421,975.01 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,309.25 төгрөгийн 50 хувь буюу 6,654.625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, 6,654.625 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН