| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2026/00046/И |
| Дугаар | 314/ШШ2026/00044 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 314/ШШ2026/00044
2026 01 08 314/ШШ2026/00044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 8 давхарт байрлах Токи ББСБ ХХК /РД:6365744/-ийн нэхэмжлэлтэй,
514,644.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Энэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь Токи ББСБ ХХК-тай гэрээ байгуулж зээл авсан. Одоо үндсэн зээлд 352,741.91 төгрөг, үндсэн хүүд 133,893.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12,309.39 төгрөг, шимтгэлд 1,700 төгрөг, нотариатын төлбөрт 14,000.0 төгрөг, нийт 514,644.83 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулах гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 514,644.83 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 514,644.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 514,644.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Н.Мөнх-Энэрэлийг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 8,044.675 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 8,044.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК /РД:6365744/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,089.35 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох 514,644.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 8,044.675 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 8,044.675 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК /РД:6365744/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,089.35 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН