| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03550/И |
| Дугаар | 312/ШШ2026/00315 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 312/ШШ2026/00315
| 2026 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 312/ШШ2026/00315 | Орхон аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* холбогдох 65,802,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн ....г, хамтран зээлдэгч....нар нь ******* *******тай 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1130037475 дугаартай орон сууц худалдан авах зээлийн гэрээ байгуулан 79,068,500 төгрөгийг тус салбараас жилийн 5 хувийн хүүтэй 276 сарын хугацаатай орон сууц худалдан авах зээл авсан. Худалдан авсан орон сууц нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8-р баг, Бүрэнбүст 11-р хороолол В залуус 23б байрны 33 тоотод байрлах 77.9 м.кв талбай бүхий биет байдлын доголдолгүй 2014 онд ашиглалтад орсон /улсын бүртгэлийн Ү-*******, гэрчилгээний дугаар-*******/ 3 өрөө орон сууц бөгөөд худалдан авсан анхны үнэ-112,955,000 төгрөг болно. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 14,912,436.16 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 24,407,068.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,463.97 төгрөг, нийт 39,323,968.24 төгрөгийг төлсөн. 2025 оны 6 сарын 10-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлж өнөөдрийн байдлаар 155 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд *******, ******* нараас 65,802,513 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******Банк ХК нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ..... нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг буцаан олгохоор захирамждаа тусгаж өгөхийг хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч .... нарт холбогдуулан 65,802,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь ...хариуцагч *******, ******* нар 65,802,513 төгрөгийг төлсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаарх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,963 төгрөгийн 243,481 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ******* нарт холбогдох 65,802,513 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 486,963 төгрөгийн 243,481 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ