2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/02113

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 он 02 сары 05өдөр

191/ШШ2026/02113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:   оршин суух, ******* ******* овогт *******ын *******/РД: *******, утас: *******/-ийн хүсэлттэй,

 

Д.*******йг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан нүри нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Н.******* нь 2011 онд нөхөр Д.Бат-Эрдэнэтэй танилцаж улмаар хамт амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болоогүй. Бид хамт амьдрах хугацаанд хүү Б.******* 2015.11.21-нд, хүү Э. 2017.07.24-нд, охин Б. 2019.07.05-нд тус тус төрсөн. Хүү Э.ыг төрөхөд аавынхан иргэний үнэмлэхний хугацаа дууссан байсан тул ээж надаар овоглуулсан. Бид 13-н жил хамт амьдарсан ба нөхрийн гэр бүлээс гадуурх харилцаанаас болж байнга хэрүүлтэй байдаг байсан. Сүүлд 2024 оны 11 сарын үед нөхөр хүүхэнтэй явалдаж байгааг мэдээд бид хэрэлдэж түүнээс хойш хувцас хунараа аваад яваад ирээгүй. Өнөөдрийн байдлаар 3-н хүүхэд маань миний асрамжинд өсөн торниж байна. Нөхөр хааяа л утсаар хүүхдүүдтэйгээ яридаг, хаана амьдарч байна гэхээр хэлдэггүй, хүүхдийн тэтгэлэгээ тогтоолгох гээд шүүхэд хандах гэхээр оршин сууж байгаа хаягийг нь мэдэхгүй байгаа юм. Нөхрөөс ямар ч дэмжлэг байхгүй, гурван хүүхдээ ганцаараа өсгөж байгаа болхоор санхүүгийн хүнд байдалд байна.

Иймээс нөхөр Д.Бат-Эрдэнэ нь хаана оршин сууж байгаа нь тодорхой бус байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* нь гийн Бат-Эрдэнэ/РД: /-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Д.*******йн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,   дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 209 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Д.*******йг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******йг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт гийн Бат-Эрдэнэ/РД: /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт гийн Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж, Д.*******йн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг   дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ