Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 314/ШШ2026/00052

 

 

 

 

 

 

2026 01 08 314/ШШ2026/00052

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ай Ёи тауэр 13 давхарт 1301А тоотод байрлах Покет ББСБ ХХК /РД:6428916/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Богд сум, ...дугаар багт оршин суух Г............-д холбогдох,

9,390,153.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-ийн төлөөлөгч П.Отгонтуул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ....... 9,390,153.22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: ...Миний бие ..... нь нэхэмжлэлийн шаардлага 9,390,153.22 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,390,153.22 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь хариуцагч ............д 9,390,153.22 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаар итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Г.Идэрбаярыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

 

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлага болох 9,390,153.22 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,390,153.22 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн болох нь тус шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Иймд зохигч эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ..........эс 82,596 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 82,596 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,192 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ...... нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,390,153.22 төгрөгийг 6 хувааж буюу 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,390,153.22 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөгийг, 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ..........эс 82,596 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 82,596 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Покет ББСБ ХХК/6428916/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,192 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН