Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 312/ШШ2026/00223

 

 

 

 

 

 

 

 

2026 01 15 312/ШШ2026/00223

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 103 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум *** дугаар баг, ***** гудамж *** тоотод оршин суух, Тайж овогт ******* ******* /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

 

Өв хүлээн авах хугацааг сунгах тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: ...Миний ах ******* овогтой ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тархиндаа цус харавсан шалтгаанаар нас барсан. Ахыг нас барснаас хойш 1 жилийн дараа өв шилжүүлэх эрх үүсдэг гэж ойлгосон тул 1 жил хүлээсэн. ******* овогтой *******ийн нэр дээр байдаг Орхон аймаг, Баян-Өндөр сум, ***-р баг, ***** дугаар гудамж 20 тоот хаягт байрлах ***** нэгж талбарын дугаартай 560 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөж авах хүсэлтэй байгаа тул өв хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү. ******* ******* нь миний төрсөн ах юм. Ах маань эхнэр хүүхэдгүй, ганц бие амьдарч байгаад нас барсан. Эхээс бид арван нэгүүлээ, 3 нь нас барсан бусад нь байгаа. Аав ***** 1987 онд, ээж ********* ***** онд нас барсан. , ээж маань нас барсан... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024.10.22-ны өдрийн Л.****** төрөл садангийн лавлагаа, П.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024.10.22-ны өдрийн П.*******ийн төрөл садангийн лавлагаа, П.*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9-р баг, Шанд 5 гудамж 563 тоот хаягт байршилтай 6104300462 нэгж талбарын дугаартай 560 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчийн Г-2101003033 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П.*******ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, М.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, П.*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Цэндрагчаагийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан 1 дүгээр маягтын лавлагаа /төрүүлсэн хүүхдийн тоо/, П.Ганболдын нас барсны бүртгэлийн лавлагаа, П.*******ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Цэндрагчаагийн нас барсны бүртгэлийн лавлагаа, М.******* нас барсны бүртгэлийн лавлагаа, 2026.01.13-ны өдрийн П., П.Баянжаргал, П.*******, Л.Цэндсүрэн, П.*******, П.*******, П.******* нарын өвлөх эрхийн гэрчилгээ авахаас татгалзах тухай Орхон аймгийн тойргийн нотариатчид гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх-ийн 2-7х, хх-ийн 23-47х/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.******* нь талийгаач төрсөн ах болох ******* *******ийн өмчлөлд байсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***-р баг, **** гудамж ***** тоот хаягт байршилтай ****** нэгж талбарын дугаартай 560 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаар бүртгэлтэй газрын өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч П.*******ийн эх Д.Цэндрагчаа нь 11 хүүхэд төрүүлсэн бөгөөд Д.*******н Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан 1 дүгээр маягт /төрүүлсэн хүүхдийн лавлагаа/-аар нотлогдож байх ба эх Д.Цэндрагчаа, эцэг М.****, ах П.*****, П.*****, дүү П.***** нар нь нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 

4. Нэхэмжлэгч П.*******ийн ах П., дүү П.Баянжаргал, эгч П.*******, дүү Л.Цэндсүрэн, ах П.*******, ах П.*******, эгч П.******* нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****-р баг, ****** гудамж 563 тоот хаягт байршилтай ******8 нэгж талбарын дугаартай 560 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаар бүртгэлтэй газрын өвийг хүлээн авахаас татгалзсан болох нь Орхон аймгийн тойргийн нотариатчаар гэрчлүүлсэн Өв хүлээн авахаас татгалзах хүсэлт-ээр тус тус нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч П.*******ийн төрсөн ах ***** ***** оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар өв нээгдсэн байна.

 

6. Өвлүүлэгч П.******* нь эхнэр болон төрүүлсэн хүүхэдгүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт болон хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа зэргээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хууль ёсны өвлөгч байхаар заасан тул дүү П.******* нь талийгаач П.*******ийн хууль ёсны өвлөгч байна.

 

7. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.2-т энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ,

528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ,

528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно... гэж тус тус заасан тул П.******* шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8. Нэхэмжлэгч П.******* нь хуульд заасан хугацаанд зохих байгууллагад хүсэлтээ гаргаагүй, өв хүлээн авах хугацаагаа хэтрүүлсэн байх тул өвлөх эрхээ алдсан байна.

 

9. Нэхэмжлэгч П.******* нь өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа нэг жил өнгөрсний дараа гаргаарай гэж нотариатч хэлсэн гэж тайлбарласан бөгөөд энэ нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

10. Иймд нэхэмжлэгч П.*******ийн ах П.*******ийн нэр дээрх Орхон аймгийн Баян-Өндөр сумын ****-р баг, *** гудамж 563 тоот хаягт байршилтай ********* нэгж талбарын дугаартай 560 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-*********** дугаар бүртгэлтэй газрын өв хүлээн авах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул хугацааг сунгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн ах П.*******ийн өмчлөлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***-р баг, Шанд *** гудамж *** тоот хаягт байршилтай ***** нэгж талбарын дугаартай 560 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаар бүртгэлтэй газрын өв хүлээн авах хугацааг сунгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ