| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00883/И |
| Дугаар | 310/ШШ2026/00053 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 310/ШШ2026/00053
| 202 оны 01 сарын ******* өдөр | Дугаар 310/ШШ202/00053 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* давхарт байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн сумын -р баг, ы тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох 2429**************1.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00**************3/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ын нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 сарын *******-нд 000331914 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж төгрөгийн зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчтэй байгуулсан 000331914 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 12 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 000331914 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027 оны 04 сарын 05-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 000331914 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 21*******7145 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2333*******9.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 73.9 төгрөг, нотариатын төлбөрт 25000, нийт 2429**************1.39 төгрөгийг зээлдэгч ын гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: *******иний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. *******иний данс барилттай байгаа тул багаар зээлээ төлөөд явах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Б.гээс 2429**************1.39 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 2429**************1.39 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279441 төгрөгөөс 139721 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 139721 төгрөгийг, хариуцагчаас 139721 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч овогт ын // нь ******* ******* ХК /РД:/-д 2429**************1.39 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянга нэг зуун тавин нэгэн төгрөг гучин есөн мөнгө/ төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279441 /хоёр зуун далан есөн мянга дөрвөн зуун дөчин нэгэн/ төгрөгөөс 139721 /нэг зуун гучин есэн мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 139721 /нэг зуун гучин есэн мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөгийг, хариуцагч Б.гээс 139721 /нэг зуун гучин есэн мянга долоон зуун хорин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИ*******ЭГ