Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2026/00292

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 312/ШШ2026/00292

Орхон аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, ...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Яргуйт баг, ...../-т холбогдох

 

13,943,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь 2024 оны 11-рсарын 29-ны 3007/2024-94000060815 тоот******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, 2024 оны 11-р сарын 29-ны өдөр ММ650030003095036629 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ" байгуулж 15,876,000.00 /Арван таван сая найман зуун далан зургаан мянган/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30-н сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 2,980,495.48 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 1,708,153.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,568.34 нийт 4,697,217.47төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 173 хоногоор хугацаа хэтрүүлж *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байхтул зээлдэгч ******* зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 12,895,505 / Арван хоёр сая найман зуун ерэн таван мянга таван зуун таван / төгрөг, зээлийн хүү 1,023,444.00 /Нэгн мянга дөрвөн зуун тавин сая хорин гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,015.00.00 /Хорин таван мянга арван таван / төгрөг, нийт 13,943,963 /Арван гурван сая есөн зуун дөчин гурван мянга есөн зуун жаран гурван/ төгрөг, *******аас зээлийн гэрээний үүрэгт 13,943,963 /Арван гурван сая есөн зуун дөчин гурван мянга есөн зуун жаран гурван/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******ны нэхэмжилсэн 13,943,963 төгрөгнөөс 4,533,959 төгрөгийг миний бие төлсөн. Одоо үлдэгдэл 9,410,004 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* нь зээлд төлөлт хийсэн байх тул 13,943,963 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 4,533,959 төгрөгөөр бууруулж байна. Үлдэгдэл 9,410,004 төгрөгийг ******* хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ... нь Худалдаа хөгжлийн *******наас нэхэмжилж буй 37,168,901 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүн дээр маргах зүйлгүй, төлж барагдуулах болно. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч ******* зээлийн төлбөр 13,943,963 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 4,533,959 төгрөгийг татгалзаж, үлдэх 9,410,004 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,670 төгрөгийн 82,755 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 82,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нэхэмжлэлийн шаардлага 13,943,963 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 4,533,959 төгрөгийг татгалзаж, үлдэх 9,410,004 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,670 төгрөгийн 82,755 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 82,755 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ