Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00282

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00282

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Булаг баг, ....тоотод оршин суух, ./-д холбогдох,

 .....

507,036.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 21971318 тоот үйлчилгээний гэрээ байгуулан....дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung A04S төхөөрөмжийг хөнгөлттэй нөхцөлөөр зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 106,959.56 төгрөг, гар утасны төлбөрт 378,443.76 төгрөг, торгууль 21,633.34 төгрөг, нийт 507,036.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь 507,036.66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******оос 507,036.66 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,861 төгрөгийн 7,930.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамж 7,930.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 507,036.66 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,861 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 7,930.5 төгрөг, төрийн сангаас 7,930.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ