| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/00157/И |
| Дугаар | 312/ШШ2026/00281 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00281
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00281 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1 тоотод байрлах, ....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Чулуут гудамж, ..../-д холбогдох,
Зээлийн төлбөр 26,140,987.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* *******ны Бүрэнбүст тооцооны төвөөс MN720034340502570733 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. 2025 оны 08 дугаар сараас хойш 400,000 төгрөгийн төлөлт хийсэн ба зээлийн төлөлтөө төлөхгүй *******ийг хохироож байна. Иймд ээлийн гэрээний 6.2 дах заалт болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул ******* ******* ХК нь зээлдэгч *******тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлд 24,721,159.18 төгрөг, хүү 1,411,476.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,351.84 төгрөг, нийт 26,140,987.43 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Тогооч овогтой Энхтуяа нь ******* *******наас нэхэмжилсэн 26,140,987.43 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******гаас ззээлийн төлбөр үндсэн зээлд 24,721,159.18 төгрөг, хүү 1,411,476.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,351.84 төгрөг, нийт 26,140,987.43 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,655 төгрөгийн 144,327.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 144,327.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 26,140,987.43 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 144,327.5 төгрөг, төрийн сангаас 144,327.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ