Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 314/ШШ2026/00103

 

 

 

 

 

 

 

2026 01 20 314/ШШ2026/00103

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, Моби финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өвөрхангай аймаг, .........дугаар баг, 3-3 тоотод оршин суух ............т холбогдох,

 

1,575,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мобифинанс ББСБ" ХХК нь ........тай 2023 оны 05 сарын 11-ний өдөр 315476 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ц.Болдбаатар нь "Мобифинанс ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, верийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85854647 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 07 сарын 06-ны өдөр 910,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй, 2023 оны 09 сарын 04-ний өдөр 390,000 төгрөгийг сарын 3,2% хүүтэй тус тус зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй.

"Мобифинанс ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдож талуудын хооронд гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн маргаан нь зөвшилцөлд хүрэх арга хэмжээ авахаар удаа дараа оролдсон ч дээрх дугаарууд "холбогдох боломжгүй", "ашиглалтад байхгүй", "орох ярианы эрх хаалттай" гэж зөвшилцөлд хүрээгүй учир гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

2025 оны 11 сарын 12-ны өдрийн байдлаар ........ын зээлийн гэрээний үүрэг нийт дүн: 1,575,106

Иймд ........ нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,575,106 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 2026 оны 01, 02 дугаар саруудын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөгийг, 2026 оны 3, 4, 5 дугаар саруудад үлдэх 1,475,106 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК нь хариуцагч Ц.Болдбаатарт холбогдуулан 1,575,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр М.Сугармааг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

 

Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь нэхэмжлэлийн шаардлагаас 2026 оны 01, 02 дугаар саруудын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөгийг, 2026 оны 3, 4, 5 дугаар саруудад үлдэх 1,475,106 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

 

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ............аас 20,151 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 20,151 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК /РД:6207618/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,302 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч .........т холбогдох 1,575,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч ........раас 20,151 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 20,151 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Моби финанс ББСБ ХХК /РД:6207618/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,302 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН