Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/00059

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2026/00059

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ы ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00802/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ууган-Адъяа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд 10 жилийн сургуулиа төгсөөд 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1987 оны 09 сарын 25-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид харуул манаачаар 1997 он хүртэл ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг үндэслэн 1987 оны 09 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид харуул манаачаар байсныг тогтоож өгнө үү. Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн анги хувьчлалаар Мандах хоршоо болж өөрчлөгдсөн гэв.

 

2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 08/546 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 10/186 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-6-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 7-8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Засаг даргын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 01/247 дугаартай тодорхойлолт /хэргийн 13-р хуудас/, өд олгосон баярын бичгийн хуулбар /хэргийн 14-р хуудас/, *******ийн дипломны хуулбар /хэргийн 15-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч Ц.******* хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 04 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд манаачаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.******* 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 04 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд манаачаар ажиллаж байсан болох нь гэрэл зураг, өд олгосон баярын бичгийн хуулбар, *******ийн дипломны хуулбар, гэрч ын мэдүүлэг, түүний 352077 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон 209609 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ын мэдүүлэг, түүний 209623 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон 352071 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар баримтаар тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 04 сарын 27-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Мандах хоршоонд манаачаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ