| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03924/И |
| Дугаар | 312/ШШ2026/00273 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00273
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00273 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг....../-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1988 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Монголэнергострой трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргаанд шавар будагчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын архивын лавлагаа байхгүй тул Монголэнергострой трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл шавар будагчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Орхон аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаартай архивын лавлагаа /хх-4/, *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5/, хамт ажиллаж байсан ..... тодорхойлолт /хх-6/, Ж.Долгормаад 1988 оны 08 дугаар сарын 29-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1988 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 1988 оны 10 дугаар сарын 31-нд олгосон Баярын бичиг-ийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. ******* нь Монголэнергострой трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Эрдэнэт энергострой барилгын удирдах газраас *******д 1988 оны 8 дугаар сарын 7-нд олгосон №263994 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №722746 дугаартай бат илэрхийлэх,
Эрдэнэтэнергострой Барилгын удирдах газрын Монгол ажилчдын захиргаанаас *******д 1988 оны 08 дугаар сарын 29-нд олгосон Сайшаалын үнэмлэх, 1988 оны 09 дүгээр сарын 26, 1988 оны 10 дугаар сарын 31-нд олгосон Баярын бичиг,
хамт ажиллаж байсан...... тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ....../-ийн Монголэнергострой трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргаанд 1988 оны 07 дугаар сарын 20-ноос 1989 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шавар будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ....н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ