Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00272

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00272

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ...../-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1985 оноос 1993 онуудад Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын архивын лавлагаа байхгүй олдохгүй байгаа тул Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оноос 1988 онд саальчнаар, 1989-1993 онуудад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Булган аймгийн Архивын албаны 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 677 дугаартай лавлагаа /хх-4/, *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-5-6/, *******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-7/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-8/, хамт ажиллаж байсан ...... нарын тодорхойлолт, тэдний ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр /хх-9-13/-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. ******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

*******ын иргэний үнэмлэхийн хуулбар,

Булган аймгийн Архивын албаны 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 677 дугаартай лавлагаа, /уг лавлагаанд: *******ын Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1985, 1988-1992 онд, Бүрэгхангай сумын Дархан ХК-д 1993 онд малчин байсан үеийн цалингийн зэс архивт байгаа тул лавлагаа олгов гэжээ./,

*******т 1989 оны 01 дүгээр сарын 31-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар ,

*******ын №135126 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, нөхөр ... болон хамт ажиллаж байсан.... нарын тодорхойлолт, тэдний ажиллаж байсан байдлыг тогтоолгосон шүүхийн шийдвэр, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

3. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл саальчнаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар, Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ