| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2026/00070/И |
| Дугаар | 314/ШШ2026/00147 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 314/ШШ2026/00147
2026 01 30 314/ШШ2026/00147
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 13-р баг, 1-100 тоотод байрлах ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, ........... сум, 3 дугаар баг, 04-09 оршин суух ............д холбогдох,
27,705,748.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ........ нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/2057734250 тоот онлайн зээлийн гэрээ байгуулан 24,325,000 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл зориулалтаар авсан. Зээлдэгч нь нийт 1,347,982.9 төгрөг төлсөн. Зээлийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байх тул зээлдэгч .......ас 27,705,748.9 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч .......... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлага 27,705,748.9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.. Иймд шүүх хурал хийлгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХК нь хариуцагч ....
Нэхэмжлэгч ХААН банк ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр Б.Наранзулыг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн итгэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........ нь нэхэмжлэлийн шаардлага болох 27,705,748.9 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч .........ас 148,239.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 148,239.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК /РД:2693321/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,479 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ........нд холбогдох 27,705,748.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.ас 148,239.5 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогын 100100000941 тоот данснаас 148,239.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК /РД:2693321/-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,479 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН