| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03900/И |
| Дугаар | 312/ШШ2026/00269 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00269
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00269 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум .......8/-ын,
Цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2000-2002 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гэрээт цэргийн алба хаасан. Одоо цэргийн тэтгэвэрт гарах гэтэл халагдсан тушаал нь олдохгүй, цалинжсан баримт нь байгаа тул 2000-2002 оны хооронд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гэрээт цэргийн алба хаасныг сэргээн тогтоож өгнө үү... гэсэн.
2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/163 дугаартай лавлагаа, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-5/, ******* удаан ажилласны нэмэгдлийн үнэмлэх /хх-6/, хамт цэргийн алба хаасан ******* тодорхойлолт, гэрэл зураг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хүсэлт гаргагч ******* нь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт цэргийн албанд цэргийн алба хаасан болох нь дараах нотлогдох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын Төв архивын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11/163 дугаартай Лхагвасүрэнгийн Дарханбаяр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 71 дүгээр тушаалаар гэрээт цэргийн албанд байлдагчаар томилогдсон. Гэрээт цэргийн албанаас халагдсан тухайд ангийн захирагчийн 2002 оны тушаал шүүн үзэхэд нэр нь гарахгүй байна. Мөн ангийн цалингийн баримтыг шүүн үзэхэд 2002 оны 10 дугаар сарыг дуустал цалинжсан баримт байна. гэх ажилласан жилийн архивын лавлагаа болон хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, хамт цэргийн алба хаасан ******* тодорхойлолт, цэргийн алба хааж байх үеийн гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан......./-ын Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2002 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээт цэргийн албанд цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ