| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2026/00091/И |
| Дугаар | 314/ШШ2026/00160 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2026/00160
2026 02 03 314/ШШ2026/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хайрхандулаан сум, 02 дугаар багт оршин суух, 1976 онд төрсөн, эмэгтэй, 50 настай, .......регистрийн дугаартай, Балданхаван овгийн ..........н хүсэлттэй,
Тайж овгийн .......ай хамтын амьдралтай байснаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ..м, нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч .......м нь Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Т........м нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Т.Шийлэгпагам нь нөхөр С.Сумтай 1994 онд танилцаж түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ албан ёсоор батлуулж байгаагүйн улмаас тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрч байна.
Бидний дундаас 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин С.Л......м, 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүү ..........л, 2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү С.Б........... нар төрсөн.
Иймд намайг .....тай 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагч .........м нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, зөвлөмжийн хуудас /хх-ийн 4/, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 тоот албан бичиг /хх-ийн 5/, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/8614 тоот архивын лавлагааны хуулбар /хх-ийн 6/, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн CVL2562000001001372 тоот гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/, С......ийн төрсний гэрчилгээ /хх-ийн 8/, С........олын төрсний гэрчилгээ /хх-ийн 9/, ........уламын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10/, Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-ийн 11/, 1994-1997 оны мал тооллогын баримт /хх-ийн 12-15/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр ........уяг нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.
2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл, Т.Шийлэгпагам, С.Сумтай хамтран амьдарч байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн халамжийн байгууллагад хүүхдүүдийн тэтгэмжийн бүртгэлд хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Хүсэлт гаргагч Т...........й 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байснаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хэдийгээр Т.........нар албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүсэлт гаргагч Т.Шийлэгпагам болон С.Сум нар 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтран амьдарсан болох нь хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 тоот албан бичиг /хх-ийн 5/, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03-07/8614 тоот архивын лавлагааны хуулбар /хх-ийн 6/, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн CVL2562000001001372 тоот гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7/, С........ийн төрсний гэрчилгээ /хх-ийн 8/, С.С.........олын төрсний гэрчилгээ /хх-ийн 9/, С........амын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 10/, Малчин-даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-ийн 11/, 1994-1997 оны мал тооллогын баримт /хх-ийн 12-15/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
4.2. Түүнчлэн, шүүх иргэн С.......г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч ......орж ...Тэд 1994 оны 9 дүгээр сард гэр бүл болсон. Одоогоороо хамтран амьдарч байна. Дундаасаа 3 хүүхэдтэй гэж, гэрч С.Батхуяг ...1994 оны 9 дүгээр сард гэр бүл болсон. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багт гэр бүл болж байсан. Тасралтгүй хамтран амьдарч байна. Сумандаа мал маллан амьдарч байна ... гэж тус тус мэдүүлжээ. (хх-ийн 30-31, 33 хуудас)
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Балданхаван овгийн Товуудоржийн Шийлэгпагам, Тайж овгийн Сангижаргалын Сум нарыг 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дахь хэсэгт зааснаар Б.................агам, Тай........ум нарыг 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН