Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 00064

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд  холбогдох 1732000380071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дархан-Уул аймаг Дархан суманд 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эгчийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хассүмбэр овогт Цэдэндамбын Б. /РД:*/

Шүүгдэгч Ц.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд эксковатороор газар ухаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бийн өгсөн…... 2017 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бага мухар гэдэг газарт очоод эхлээд гэрээ барьж байгаад түрээсийн эксковатор ирэхээр нь нэг хоног газар ухаад байж байтал Баянгол сумын цагдаа нар ирээд бичиг баримт асуугаад үйл ажиллагааг зогсоож Баянгол сумын цагдаагийн хэсэг дээр авчирсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Иргэний нэхэмжлэгч М.Бцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн…… Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг дэвсгэр Бага мухар гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн алт олборлох үйл ажиллагаа явагдаж уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж иргэн Ц.Бийг яллагдагчаар татжээ. Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн улсын байцаагч О.Болд-Эрдэнэ Ц.Бийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 828557 төгрөгийн хохирол учирсныг дүгнэлтээр тогтоосон байна. Уг дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй учир дээрх хохирлыг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /Хх-н 08 дугаар хуудас/

Гэрч О.Соёлзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ……. Манай гэр бүлийнх Баянгол сумын Баян 2 дугаар багийн Бага мухар гэдэг газарт малынхаа өвс тэжээлийг бэлддэг хадлангийн 10 га газар эзэмшдэг юм. Тэр хадлангийн газарт маань 2017 оны 08 дугаар сарын эхээр хэсэг бүлэг техниктэй хүтүүүс ирж газар ухаж сүйтгэж эхэлсэн юм. Тухайн үед манайх сумын засаг даргын тамгын газарт мэдэгдэж байсан юм. Тэгээд засаг даргын тамгын газраас хүмүүс очоод хэсэг намжмал байдалтай байж байтал 2017 оны 08 дугаар сарын 10-д гараад Бага мухар гэдэг газарт дахиад л эксковатор очоод газар ухаж байна гэж манай нөхөр надад хэлээд би Цагдаагийн байгууллагад хандсан юм... Шинэ газар модон дотор их ухагдсан байна гэсэн би өөрөө хараагүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 11 дүгээр хуудас/

Гэрч Ц.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …….. Манай гэр бүлийнх Баянгол сумын Баян 2 дугаар багийн Бага мухар гэдэг газарт малынхаа өвс тэжээлийг бэлддэг хадлангийн 10 га газар эзэмшдэг юм. Тэр хадлангийн газарт маань 2017 оны 08 дугаар сарын эхээр хэсэг бүлэг техниктэй хүтүүүс ирж газар ухаж сүйтгэж эхэлсэн юм. Тухайн үед манайх сумын засаг даргын тамгын газарт мэдэгдэж байсан юм. Тэгээд засаг даргын тамгын газраас хүмүүс очоод хэсэг намжмал байдалтай байж байтал 2017 оны 08 дугаар сарын 10-д гараад Бага мухар гэдэг газарт дахиад л эксковатор очоод газар ухаж байна гэж би эхнэртээ хэлснээр манай эхнэр Цагдаагийн байгууллагад хандсан юм. ..... Нэг гэр барьчихсан 2 тээврийн хэрэгсэлтэй, эосковатор, усан буу зэрэг техниктэй хэсэг танихгүй хүтүүс байсан юм.. Шинэ газар модон дотор горхи дагаад доошоогоо 2-3 метр гүнтэй 20м х 20м хэмжээтэй талбайг ухсан байсан гэх мэдүүлэг /хх-н 13 дугаар худас/

Гэрч А.Абгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн …… Тэр газарт хэний зөвшөөрлөөр ямар үйл ажиллагаа явуулж байсныг би сайн мэдэхгүй байна. Тухайн газарт ажилчин авна гэхээр нь найз Гбыг дагаад усан буучнаар ажилд оруулж өгнө гэхээр нь тэр газарт очсон юм. Тэгээд дөнгөж очоод нэг хоноод ямар ч ажил хийж амжаагүй байж байтал зөвшөөрөлгүй гэж хэлээд үйл ажиллагааг нь зогсоохоор нь би гэртээ харьсан юм. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах талаар Гб л мэдэж байгаа. Надаас гадна 2-3 хөлсний ажилчин гээд ирчихсэн байсан. Миний таньдгаас Гб л байсан. Бусад хүмүүсийг нь би сайн танихгүй ээ гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Г.Гбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэр газарт хэний зөвшөөрлөөр ямар үйл ажиллагаа явуулж байсныг би сайн мэдэхгүй байна. Манай найз Б надад техник хэрэгтэй байна гэхээр нь би түрээсийн техник олж өгөөд тэр газарт очсон байсан юм. Тэрнээс өөр зүйл сайн мэдэхгүй байна. Б хэнээс зөвшөөрөл авсан ямар үйл ажиллагаа явуулах гэж байснаа мэдэх байх. Тухайн газарт очиход өмнө нь ухаад төнхөөд орхисон тийм газар байсан. Тухайн газарт үйл ажиллагаа явуулах талаар Б санаачилж бусад хүмүүсийг цалинжуулж ажиллуулахаар тохирч аваачсан байсан юм. Би тэнд ажиллажб айсан Аб, Ганбаяр нарыг сайн танина. Миний харснаар нүдний баримжаагаар 20 метр, 18 метрийн харьцаатай талбайг доошоо 3-4 метр үрчим гүн ухсан байсан байх. Яг нарийн хэмжиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр № 1/07....... Дүгнэлт: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалын шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Бага мухар гэх газарт иргэн Ц.Бийн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Иргэн Ц.Б нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр 0,02 га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсрн. Тус үнэлгээгээр эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, агаар мандалд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалаар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчих, ногоонхөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлалаар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,02 га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 906871 төгрөг болж байна гэх /хх-н 121 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн № 18-04-329/03 дугаартай акт....... Иргэн Ц.Бийн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд учруулсан хохирол болох газарт учруулсан 227 төгрөгний хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 681 төгрөг, газрын хэвлийд учруулсан 42388 төгрөгний хохирлыг 2 дахин нэмэгдүүлж 84776 төгрөг, газрын хөрсөнд учруулсан 68746 төгрөгний хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 206238 төгрөг, ургамлын бүрхэвчинд учруулсан 46784 төгрөгний хохирлыг 5 дахин нэмэгдүүлж 233920 төгрөг, усан орчинд учруулсан 735584 төгрөгний хохирлыг 3 дахин нэмэгдүүлж 2206752 төгрөг, амьтны аймагт учруулсан 13141 төгрөгний хохирлыг 2 дахин нэмэгдүүлж 26282 төгрөгийг тус тус ногдуулж нийт 2758649 төгрөгний хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэх /Хх-н 124-125 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 06-07 дугаар хуудас/

Ц.Б нь өмнө нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 40 дүгээр хуудас/

Хохирол төлсөн баримт /Хх-н 51 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 136 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Бага мухар гэдэг газар 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд эксковатороор газар ухаж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт явуулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Бийн тусгай зөвшөөрөлгүйгээр эксковатороор газар ухаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт хийсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч М.Бц нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Ц.Б нөхөн төлсөн тул Тоёота приус 20 маркийн 76-80 УБЕ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Хассүмбэр овгийн Цэдэндамбын Бийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан тэнссэн хугацаанд хүлээлгэсэн эрх хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ц.Бд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэргийн улмаас Тоёота приус 20 маркийн 76-80 УБЕ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН