Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 314/ШШ2026/00162

 

 

 

 

2026 02 03 314/ШШ2026/00162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 7 дугаар баг, 19-06 оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, 59 настай...........йн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: ...Миний бие ******* нь 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.

Иймд намайг 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид сантехник, грушекээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэв.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 2/, зөвлөмжийн хуудас /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5-7/, №1000001806 дугаартай баталгаажилтын хуудас /хх-ийн 8/, Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 9/, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113 дугаартай Архивын лавлагаа / хх-ийн 10/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтуудаар гаргаж өгсөн байна.

 

3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Олонбаяр, А.Бундхорол нарын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Шүүх хуульд заасан журмаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох ажиллагаа юм.

 

2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. гэж заажээ.

 

2.2. Уг зохицуулалтаар ...эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах... үйл явдал байх шинжийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангасан өөрөөр хэлбэл *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь нэхэмжлэгчийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой буюу түүний нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгоход хамрагдахад шууд хамаарах үйл явдал байх тул шүүх хүсэлтийг хүлээн авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид сантехник, грушекээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон.

 

4. Хүсэлт гаргагч ******* нь 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид сантехник, грушекээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №3 дугаартай хүмүүсийг ажилд томилох тухай тушаал /хх-ийн 9/, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №113 дугаартай Архивын лавлагаа / хх-ийн 10/, №1000001806 дугаартай баталгаажилтын хуудас /хх-ийн 8/, №440145 дугаартай 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5-6/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4.1 Түүнчлэн, шүүх иргэн Д.Олонбаяр, А.Бундхорол нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Олонбаяр ...******* Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990-1995 онд манаачаар ажиллаж байсан. Манаач хийж байсан талаар нь л мэднэ..., гэж, гэрч А.Бундхорол ...******* Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990-1995 онд манаачаар ажиллаж байсан. Бид нэг дор ажиллаж байсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Морьт овгийн Мишигдоржийн Надмидтогоог 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид сантехник, грушекээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Морьт овгийн Мишигдоржийн Надмидтогоог 1989 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын худалдаа бэлтгэлийн ангид сантехник, грушекээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН