Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00268

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2026/00268

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах .......8/-ын

 

******* татвар төлөх үүргийг дуусгавар болсонд тооцож, 1,565,594 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* газрын төлөөлөгч .... шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон аймгийн ******* *******т иргэн ....) нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр татвар төлөгчийн 610178281257 иргэний бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн. ******* албаны татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд татвар төлөгчийн гэрчилгээний..... дугаараар нас барсан төрлөөр бүртгэлтэй. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, Төлбөр төлөгч нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна, Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу үүссэн 2023 онд авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээс хасагдсан боловч .....А улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2016-2023 онуудын албан татвар 937,979 төгрөг, 2017-2023 онуудын агаарын бохирдлын төлбөр 57,000 төгрөг, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2018-2025 онуудын албан татвар 373,875 төгрөг, 2018-2025 онуудын агаарын бохирдлын төлбөр 31,900 төгрөг, ******* ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022-2025 онуудыг албан татвар 159,840 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26.1 дэх заалтад заасны дагуу үүссэн 2020 оны 5000 мянган төгрөгийн албан татварын өр нийт 1,565,594 төгрөгийн албан татварын өр үүссэн байна. Татвар төлөгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан байх бөгөөд Монголын нотариатчидын танхимаас ирүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 506 тоот албан бичгээр ******* өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй буюу өв залгамжлагч тогтоогдоогүй болохыг тодорхойлж өгсөн тул ******* татвар төлөх үүргийг дуусгавар болсонд тооцож, 1,565,594 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт хүсэлт гаргагчаас: ******* нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-4/ татвар төлөгчийн гэрчилгээ /хх-5/, *******ад холбогдох татварын өрийн тооцоолол /хх-6-7/, ******* удирдлагын нэгдсэн систем дэх өрийн жагсаалт /хх-8-9/, Монголын нотариатчдын танхимын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 506 дугаартай албан бичиг, /хх-10-11/-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* нь ******* татвар төлөх үүргийг дуусгавар болсонд тооцож, 1,565,594 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Орхон аймгийн ******* *******т иргэн Авирмэд овогтой Энхбуянт /РД:ИЦ64050571/ нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр татвар төлөгчийн 610178281257 иргэний бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн бөгөөд тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан байна.

 

Талийгаач *******ад Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, Төлбөр төлөгч нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх бөгөөд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэгийн гэрчилгээ нь агаарын бохирдлын төлбөр төлсөн тухай тэмдэглэлтэй байна, Монгол улсын авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу үүссэн 2023 онд авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээс хасагдсан боловч 03-40 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2016-2023 онуудын албан татвар 937,979 төгрөг, 2017-2023 онуудын агаарын бохирдлын төлбөр 57,000 төгрөг, 74-40 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2018-2025 онуудын албан татвар 373,875 төгрөг, 2018-2025 онуудын агаарын бохирдлын төлбөр 31,900 төгрөг, ******* ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2022-2025 онуудыг албан татвар 159,840 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26.1 дэх заалтад заасны дагуу үүссэн 2020 оны 5000 төгрөгийн албан татварын өр, нийт 1,565,594 төгрөгийн албан татварын өр үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Монголын нотариатчидын танхимын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 506 тоот албан бичгээр ******* өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй буюу өв залгамжлагч тогтоогдоогүй болох нь тогтоогдож байх тул ******* татвар төлөх үүргийг дуусгавар болсонд тооцож, 1,565,594 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Орхон аймгийн ******* ******* хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, ******* ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг баримтлан ...../-ын татвар төлөх үүргийг дуусгавар болсонд тооцож, 1,565,594 төгрөгийн татварын өрийг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн ******* ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ