| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 314/2026/00012/И |
| Дугаар | 314/ШШ2026/00164 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 314/ШШ2026/00164
2026 02 03 314/ШШ2026/00164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Гучин-Ус сум, 2 дугаар багт оршин суух, .......6 регистрийн дугаартай, Д...........ы хүсэлттэй,
..........2/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэл гаргагч ......... нь .
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Хүсэлт гаргагч .... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Г......тай 2013 онд гэрлэлтээ батлуулж бидний дундаас хүү А.............н нар төрсөн. Гэтэл ..........нь 2023 оны хавраас хойш Улаанбаатар явж ажил хийнэ гэж хэлээд тэрнээс хойш гэртээ ирэхгүй алга болсон. Иймд эрэн сурвалжилж өгнө үү ... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Өвөрхангай аймгийн Г.......... сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №92, 46 тоот албан бичиг /хх-ийн 4-5/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 6-8/, гэрлэсний гэрчилгээ /хх-ийн 9/ зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүний эрэн сурвалжлуулах хүсэлтийг нэхэмжлэгч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргахаар зохицуулсан.
2. Хүсэлт гаргагч ......сурвалжлуулахаар гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие Г......ай 2013 онд гэрлэлтээ батлуулж бидний дундаас хүү.......мба, охин . нар төрсөн. Гэтэл ....... нь 2023 оны хавраас хойш Улаанбаатар явж ажил хийнэ гэж хэлээд тэрнээс хойш гэртээ ирэхгүй алга болсон. Иймд эрэн сурвалжилж өгнө үү... гэж тодорхойлсон.
3. ......... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж, хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
Жич: Гэ...............0 дугаартай болохыг дурдав.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй.
5. Хүсэлт гаргагч Т.......н өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Гэ............/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4. дэх хэсэгт зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, хүсэлт гаргагч Т............ мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ........ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН