| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03646/И |
| Дугаар | 312/ШШ2026/00267 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 312/ШШ2026/00267
| 2026 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 312/ШШ2026/00267 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ......7/-ийн,
*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .... шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 02-ний МN130030003052009917 тоот Карт болон цахим бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр МN400030003095023596 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж 32,687,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. *******гийн *******инд учруулсан хохирол 27,941.540 төгрөгийг гаргуулахаар 2025.09.18-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох ******* нь тус хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд тус хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/ нь хаана оршин суудаг /амьдардаг/ нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************** ХК нь *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь одоо хаана байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэлд тусгагдсан хаяг болох Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 44а-8 тоот хаягт оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 312/ШЗ2025/08167 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж *******г эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Холбогдох мэдээллүүдийг дурдвал: Л...... хаягт байсан.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан ....../-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан...../-г эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч ************** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ./-д мэдэгдэхийг ....Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ