| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/02915/И |
| Дугаар | 312/ШШ2026/00529 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2026/00529
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2026/00529 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, ...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,503,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 4,503,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний бие ломбарднаас 1,470,000 төгрөгийг авч *******т өгсөн. 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тэтгэврийн зээлээ аваад өгнө гээд Нэткапитал ББСБ-аас 1,500,000 төгрөг авсан. Мөн манай ээжийн барааны дэлгүүрээс 195,000 төгрөгийн бараа авсан. Иймд *******ээс нийт 4,503,800 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******ээс 1,254,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,249,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 34,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. хариуцагч *******ээс 1,254,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,249,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,011 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 34,653 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ