| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03845/И |
| Дугаар | 312/ШШ2026/00526 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2026/00526
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2026/00526 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ......./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ..../-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Амартүвшин,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Амартүвшин нь хариуцагч *******т холбогдуулан 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч Н.Амартүвшин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Миний бие 2024 оны 11 дүгээр сард *******т өөрийн унаган тамгатай 2 хос хул халзан морийг хосоор нь 4,000,000 төгрөг, зөв гуян дэрээ тамгатай 1 ширхэг хээр морийг 1,500,000 төгрөгөөр тохиролцож наймаа хийсэн. Гэвч ******* нь утсаар ярихгүй холбогдохгүй байна. Иймд *******аас 5,500,000 төгрөг юм уу 3 адуугаа зүсээр нь гаруулах хүсэлтэй байна гэжээ.... гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...Миний бие 2024 оны 11 дүгээр сард хоригдож байсан тул *******аас морь аваагүй болно. Харин 2022 он 2023 онуудад Амартайвантай наймаа хийгээгүй, морь малыг нь зарж борлуулж өгч дундаас нь ашиг олох, ашиг олж чадахгүй бол өөрөө алданги хүлээх замаар олон малыг нь борлуулж өгсөн нь үнэн. Надаар борлуулах малаа 1,500,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж тохирсон 2,000,000 төгрөгийн мал байгаагүй. Намайг ялаа эдлээд 2025 оны 07 дугаар сарын 09-нд гарч ирснээс хойш хэд хэд уулзсан. ... гэсэн.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******аас 5,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Амартүвшинд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Н.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасныг баримтлан хариуцагч *******аас 5,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 102,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ