| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/00103/И |
| Дугаар | 312/ШШ2026/00524 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 312/ШШ2026/00524
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 312/ШШ2026/0052******* | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут баг 2а ******* Е....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ..../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч ******* /цахим/,
Хариуцагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...би Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* ******* ******* ******* ******* ******* 18 м.кв 1 өрөө орон сууцыг Улаанбаатар хотоос Эрдэнэт хотод томилолтоор ажиллахаар ирж, удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу холбогдон 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн гэрээг иргэн *******тэй байгуулсан. Гэрээнд тохиролцсоноор 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу 5 сарын хугацаатай түрээслэхээр төлбөрийг 1+1 буюу 950,000 төгрөг дээр 1 сарын барьцаа болох 950,000 төгрөгийг *******ийн 539*******01300******* ******* дансанд 1,900,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш сар бүрийн түрээсийн төлбөр болох 950,000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэтэл нөхөр нь гэх ******* // 8 сарын сүүлээс байраа суллаж өг, бид хоёр гэр бүл салж байгаа хэмээн удаа дараа зурвас бичих, утсаар залгаж загнах, гэрийн үүдэнд удаа дараа ирж байраа сулла, түлхүүрээ өг, өгөхгүй бол би цоожны голоо солиод орлоо гэх зэргээр дарамталж тэр байранд байж суух аргагүй болтол дарамт үзүүлсэн тул арга буюу түрээсийн хугацаа дуусахаас өмнө 2025 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр тухайн байрнаас нүүсэн болно. Иймд барьцаа төлбөр болох 950,000 төгрөгийг буцааж авахыг хүссэн боловч иргэн ******* нь Би өгөхгүй, *******ээс ав гээд өгөхгүй ******* рүү ярихаар Би өгөх ёсгүй, гэрээ байгуулсан Янжинцэцэгээс ав гэж бие бие рүүгээ хэлээд барьцаа төлбөрөө өгөхгүй байгаа тул 950,000 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү... гэсэн.
*******. Хариуцагч ******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...Миний бие ******* гэх хүнтэй түрээсийн гэрээ хийхэд нөхөр Д.******* ширээний хөл янзалж, цэвэрлэгээ хийж өгч байсан. Тухайн үед мөнгийг би өөрийнхөө дансаар авч нөхрийн данс руу шилжүүлсэн, би энэ мөнгийг авч хэрэглээгүй учраас төлөхгүй, гэрээнийхээ дагуу хугацаагаа дуусгаад гараа гэж өчнөөн олон удаа хэлж гуйж байсан боловч нөхөртэй ярилцаад тохиролцоод гарчихаад надаас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Уг мөнгийг нөхөр Д.******* төлөх ёстой... гэсэн.
5. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******ээс 950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Нэхэмжлэгч Г.Нандин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 27,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.6, 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-т заасныг баримтлан хариуцагч *******ээс 950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Нандин-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 27,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ