| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02105/И |
| Дугаар | 320/ШШ2026/00083 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2026/00083
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/,
Хариуцагч: Х***** овогт Л****** ийн У****** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,170,380.44 төгрөг, зээлийн хүү 419,722.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,498.79 төгрөг, нийт 8,601,601.74 (найман сая зургаан зуун нэг мянга зургаан зуун нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/02105/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х**Б*** нь харилцагч Л****** овогтой У****** ын цахимаар гаргасан хусэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хусэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хусэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг уйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 9 сарын 7-ны өдөр 2010116368 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,172,771.90 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7,217,713.24 төгрөгийг төлсөн, Х**Б*** ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд бүртгэлтэй утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч 2025 оны 9 сарын 5-ны өдреес эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 87 хоног хугацаа хэтрүүлэн 1,488,536.56 тегрегийн төлбөрийн зөрчил үүсээд байна.
Иймд Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этадион монген хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугэр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010116368 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд
1.Хугацаа хэтэрсэн хоног: 87
2. Үндсэн зээл: 8,170,380,44 төгрөг,
3. Зээлийн хүү: 419,722.51 төгрөг
4. Нэмэгдүүлсэн хүү: 11,498.79 төгрөг
5. Төлбөрийн нийт үлдэгдэл: 8,601,601,74 төгрөг
Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,601,601.74 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/,
2. Хариуцагч Л.У****** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.У****** нь Х*** Б*** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,601,601.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 8,601,601.74 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,150,000 төгрөг,
2. 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2,150,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,150,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2,151,601.74 төгрөгийг төлнө гэжээ. /хх-ийн 37 дахь тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/ нь хариуцагч Л.У****** д холбогдуулан үндсэн зээл 8,170,380.44 төгрөг, зээлийн хүү 419,722.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,498.79 төгрөг, нийт 8,601,601.74 (найман сая зургаан зуун нэг мянга зургаан зуун нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.У****** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Л.У****** нь Х*** Б*** ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 8,601,601.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 8,601,601.74 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,150,000 төгрөг,
2. 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 2,150,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 2,150,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2,151,601.74 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,576 (нэг зуун тавин хоёр мянга таван зуун далан зургаа) төгрөгийн тал хувь болох 76,288 далан зургаан мянга хоёр зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.У****** аас 76,288 далан зургаан мянга хоёр зуун наян найм) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн нэхэмжилсэн үндсэн зээл 8,170,380.44 төгрөг, зээлийн хүү 419,722.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,498.79 төгрөг, нийт 8,601,601.74 (найман сая зургаан зуун нэг мянга зургаан зуун нэг) төгрөг (далан дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.У****** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,576 (нэг зуун тавин хоёр мянга таван зуун далан зургаа) төгрөгийн тал хувь болох 76,288 далан зургаан мянга хоёр зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.У****** аас 76,288 далан зургаан мянга хоёр зуун наян найм) төгрөгийг гаргуулж, тус тус Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН