Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00510

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00510

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан .......нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан охин ......ын асрамжинд байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин О.......1/, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин ....../, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү ./ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон... амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ж.Тамираас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ....тоотод байрлах 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 1 тоот гражийг тус тус худалдан борлуулж, худалдан борлуулсан үнийн дүнгээс орон сууцны зээл болон ..... миний нэр дээрх цалингийн зээлүүдийг хаасан. Булган аймгийн Орхон сумын Ар мэргэн .... тоотод байрлах 1 айлын зуслангийн газрыг . нэр дээр шил...жүүлж өгөх,..... улсын дугаартай Меrcedes benz s500 загварын суудлын автомашиныг ....... улсын дугаартай mini соорег загварын суудлын автомашиныг ... өөр өөрийн өмчлөлдөө авах, охин ......н хадгаламжаас авч хэрэглэсэн 8,425,000 төгрөгийг хариуцагч ... нэхэмжлэгч ... шилжүүлэх, охин ....н тусгай хэрэгцээт хүүхэд ба охины сэтгэл зүйч, нэмэлт сургалт, эрүүл мэндийн зардлуудыг тал хувиар нь ...р гаргаж, 3 хүүхдийн нэмэлт сургалт, эрүүл мэндийн зардлууд, дугуйлангийн төлбөрийг хуваан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч .лы....н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......аас улсын тэмдэгтийн хураамж 214,117 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамж 115,452 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ