Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00084

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч  А.Дөлгөөн  би

Нэхэмжлэгч: М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,

Хариуцагч:  Ж***** гийн Н***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 297,330 төгрөг, зээлийн хүү 119,648.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,944.4 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 440,923.24 (дөрвөн зуун дөчин мянга есөн зуун хорин гурав) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 320/2025/02103/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Ж.Н***** нь 2025.03.12, 2025.03.12, 2025.05.10, 2025.07.08-ний өдрийн 68789 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 589*******2 тоот дансанд 410.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Ж.Н***** д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 8823**** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Үндсэн зээл 297,330 төгрөг, зээлийн хүү 119,648.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,944.4 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 440,923.24 (дөрвөн зуун дөчин мянга есөн зуун хорин гурав) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***** шүүхэд гаргасан тайлбартаа: М**** Ю**** К**** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Н***** д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ж.Н***** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийн хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 30 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Ж.Н***** д холбогдуулан үндсэн зээл 297,330 төгрөг, зээлийн хүү 119,648.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,944.4 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 440,923.24 (дөрвөн зуун дөчин мянга есөн зуун хорин гурав) төгрөг (хорин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М***** 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ... М**** Ю**** К**** ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Н***** д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ж.Н***** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийн хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү ... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,877.72 (арван гурван мянга найман зуун далан долоо) төгрөг (далан хоёр) мөнгийн тал хувь болох 6,938.86 (зургаан мянга есөн зуун гучин найм) төгрөг (наян зургаа) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Н***** аас улсын тэмдэгтийн хураамж  6,938.86 (зургаан мянга есөн зуун гучин найм) төгрөг (наян зургаа) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 297,330 төгрөг, зээлийн хүү 119,648.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,944.4 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 440,923.24 (дөрвөн зуун дөчин мянга есөн зуун хорин гурав) төгрөг (хорин дөрөв) мөнгийг төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Н***** биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,877.72 (арван гурван мянга найман зуун далан долоо) төгрөг (далан хоёр) мөнгийн тал хувь болох 6,938.86 (зургаан мянга есөн зуун гучин найм) төгрөг (наян зургаа) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Н***** аас улсын тэмдэгтийн хураамж  6,938.86 (зургаан мянга есөн зуун гучин найм) төгрөг (наян зургаа) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

  

ШҮҮГЧ   А.ДӨЛГӨӨН