Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 320/ШШ2026/00085

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Г**** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/,

Хариуцагч: М***** ы Э***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,712,138.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 96,099.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 736.90 төгрөг, нийт 5,808,974.82 (таван сая найман зуун найман мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (наян хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 320/2026/00015/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г**** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М*** овогтой Э***** нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Голомт банктай ЗГ-2001516488 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 5,712,138.05 төгрөг, зээлийн хүү 96,099.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 736.90 төгрөг нийт 5,808,974.82 төгрөгийг М*** овогтой Э***** гаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал),

2. Хариуцагч М.Э***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Э***** нь Г**** Б**** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Г**** Б**** ХК-ийн нэхэмжилсэн 5,808,974.82 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1.2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

3. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

4. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

5. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

6. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 973,974.82 төгрөгийг төлнө гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г**** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/ нь хариуцагч М.Э***** д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,712,138.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 96,099.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 736.90 төгрөг, нийт 5,808,974.82 (таван сая найман зуун найман мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (наян хоёр) мөнгө гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М.Э***** нь Г**** Б**** ХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Г**** Б**** ХК-ийн нэхэмжилсэн 5,808,974.82 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:

1.2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

2. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

3. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

4. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

5. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 967,000 төгрөг,

6. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 973,974.82 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,894 (нэг зуун долоон мянга найман зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь буюу 53,947 (тавин гурван мянга есөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Э***** гаас 53,947 (тавин гурван мянга есөн зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г**** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 5,712,138.05 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 96,099.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 736.90 төгрөг, нийт 5,808,974.82 (таван сая найман зуун найман мянга есөн зуун далан дөрөв) төгрөг (наян хоёр) мөнгө гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,894 (нэг зуун долоон мянга найман зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь буюу 53,947 (тавин гурван мянга есөн зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Э***** гаас 53,947 (тавин гурван мянга есөн зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Г**** Б**** хувьцаат компани /нээлттэй ХК/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН