| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/02159/И |
| Дугаар | 320/ШШ2026/00086 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2026/00086
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х**** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Х**** овогт Д****** ийн А***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,616,969.37 төгрөг, зээлийн хүү 506,860.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,830 төгрөг, нийт 2,173,660.08 (хоёр сая нэг зуун далан гурван мянга зургаан зуун жар) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2025/02159/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х**** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д****** овогтой А***** нь Х**** М**** И**** ББСБ ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр №1126130115012508 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ"-г байгуулан 1,974,893.00 (Нэг сая есөн зуун далан дөрвөн мянга найман зуун ерэн гурван төгрөг) төгрөгийг жилийн 45.6%, сарын 3,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 2025 оны 12-р сарын 11-ний өдрийг хүртэл биелүүлээгүй.
№1126130115012508 тоот "Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ "-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 3.2-т заасан байна. Зээлдэгчийн Х***** М**** И**** ББСБ ХХК- тай 2024 оны 12 дугаар сарын 09-ны өдөр № 1126130115012508 тоот Үнэт эдлэл лизингийн зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 2,173,660.08 /Хоёр сая нэг зуун далан гурван мянга зургаан зуун жаран төгрөг найман мөнгө/ төгрөгийг гаргуулж Х***** М**** И**** ББСБ ХХК-д хохиролгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1- 4 дэх тал/,
2. Хариуцагч Д.А***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.А***** нь Х**** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х**** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,173,660.08 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 540,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 540,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 553,660.08 төгрөг гэжээ. /хх-ийн 29 дэх тал/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х**** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.А***** д холбогдуулан үндсэн зээл 11,616,969.37 төгрөг, зээлийн хүү 506,860.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,830 төгрөг, нийт 2,173,660.08 (хоёр сая нэг зуун далан гурван мянга зургаан зуун жар) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Д.А***** нь Х**** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х**** М**** И**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,173,660.08 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 540,000 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 540,000 төгрөг,
3. 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөг,
4. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 553,660.08 төгрөг... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,729 (дөчин есөн мянга долоон зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 24,864.5 (хорин дөрвөн мянга найман зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А***** гаас 24,864.5 (хорин дөрвөн мянга найман зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х**** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.А***** д холбогдуулан үндсэн зээл 1,616,969.37 төгрөг, зээлийн хүү 506,860.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,830 төгрөг, нийт 2,173,660.08 (хоёр сая нэг зуун далан гурван мянга зургаан зуун жар) төгрөг (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,729 (дөчин есөн мянга долоон зуун хорин ес) төгрөгийн тал хувь болох 24,864.5 (хорин дөрвөн мянга найман зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.А***** гаас 24,864.5 (хорин дөрвөн мянга найман зуун жаран дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус Х**** М**** И**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН