| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00074/И |
| Дугаар | 320/ШШ2026/00089 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2026/00089
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: М**** ы Э***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 152,074.19 төгрөг, зээлийн хүү 89,244.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,299.08 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 261,617.90 (хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 320/2026/00074/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч М.Э***** нь 2025 оны 03 сарын 20-ний өдрийн 67906 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5896172701 тоот дансанд 170.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч М.Э***** д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 95****** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Үндсэн зээл 152,074.19 төгрөг, зээлийн хүү 89,244.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,299.08 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 261,617.90 (хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөг (ер) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-4 дэх тал)
2. Хариуцагч М.Э***** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.Э***** нь М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 261,617.90 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 29 дэх тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь М.Э***** д холбогдуулан үндсэн зээл 152,074.19 төгрөг, зээлийн хүү 89,244.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,299.08 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 261,617.90 (хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Э***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие М.Э***** нь М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. М**** Ю**** К**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 261,617.90 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,498.54 (найман мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөг (тавин дөрөв) мөнгийн тал хувь буюу 4,249.27 (дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг (хорин долоо) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Э***** гаас 4,249.27 (дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг (хорин долоо) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 152,074.19 төгрөг, зээлийн хүү 89,244.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,299.08 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 261,617.90 (хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван долоо) төгрөг (ер) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Э***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,498.54 (найман мянга дөрвөн зуун ерэн найм) төгрөг (тавин дөрөв) мөнгийн тал хувь буюу 4,249.27 (дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг (хорин долоо) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Э***** гаас 4,249.27 (дөрвөн мянга хоёр зуун дөчин ес) төгрөг (хорин долоо) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч М**** Ю**** К**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН