Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00507

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00507

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг *******лж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Орхон аймгийн ******* ******* ******* ******* ******* даргын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн ******* ******* ******* баг ......,

 

Хариуцагч: Орхон аймгийн ******* ******* ******* баг ..../ нарт холбогдох

 

Эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

Хариуцагч *******, ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймаг ******* сум ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2025 оны 02 сарын 26 өдөр ******* ******* хамтарсан баг хуралдаж О.Янжинлхамын эцэг, эх *******, нар нь хүүхдийн дэргэд архидан согтуурдаг, гэртээ хүмүүс цуглуулдаг, хүүхдийн хичээлийг тасалдуулж байгаа асуудлыг хэлэлцэж хурлын шийдвэрээр кейс нээн ажиллаахаар шийдвэрлэж, хамтарсан ******* хариу үйлчилгээний төлөвлөгөө гарган баталсан. Хурлын шийдвэрийн дагуу кейс нээн, гэрт нь очиж нөхцөл байдлын үнэлгээ хийхэд гэрийн орчин нөхцөл бохир, эмх цэгцгүй, хоол хүнсний дутагдалтай, түлээ түлшгүй, хүүхдийн сайн сайхан байдал алдагдсан нөхцөл байдалтай байсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг биелүүлж хамтарсан ******* гишүүд гэр эргэлтийн хуваарийн дагуу гэрт нь айлчилхад архи ууж согтуурсан, хүүхдийн дэргэд хүн цуглуулж архидалт зохион байгуулсан зөрчлийг илрүүлж тухай бүрд нь цагдаагийн 102 дугаарт дуудлага мэдээлэл өгч, илэрсэн зөрчлийг таслан зогсоосон. Иймд *******, нарыг эцэг, эх байх эрхийг хязгаарлах арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт, хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт, хамтарсан ******* үйлчилгээний төлөвлөгөө, ******* ******* хамтарсан ******* хурлын тэмдэглэл, ******* ******* гэрээр айлчлан нөхцөл байдлыг судалсан тухай илтгэх хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* нь *******, ,нарт холбогдуулан тэдний эцэг, эх байх эрхийг хязгаарлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Энхтөр нар хүлээн зөвшөөрөхгүй тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаах зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/ хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.гэж заасан.

 

4. Мөн хариуцагч нь архи уудаггүй, гэр бүлээ тэжээхийн тулд ийш тийш явж ажил хийдэг шалтгаанаар хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс зайлсхийдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч хариуцагч нар нь цаашид үр хүүхэддээ анхаарал халамж тавьж, сайн эцэг эх байх үүргээ ухамсарлаж байгаа талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь мөн хариуцагч нарын эцэг, эх байх эрхийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шийдвэрлүүлэхээс татгалзаж байгаа талаарх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

 

5.Иймд Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно гэж зааснаар *******, , нарын эцэг, эх байх эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлах нь зүйтэй байна.

 

7.Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг баримтлан ....../ нарын эцэг, эх байх эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарласугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ