| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00096/И |
| Дугаар | 312/ШШ2026/00227 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 312/ШШ2026/00227
2026 01 15 312/ШШ2026/00227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах, ******* ******* ХК-ийн Орхон салбар /РД:*******, утас **********/-ын хүсэлттэй,
Ө.******* эрэн сурвалжлуулах-ыг хүссэн хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд: ...******* ******* ХК-иас Ө.******* хариуцагчаар татан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ *******наас зээл авах үед оршин сууж байсан Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ****-р гудамж, ***** тоот хаягаар нэхэмжлэлийг гаргасан. Гэвч шүүхийн шатанд хариуцагч Ө.******* нь тухайн хаягтаа оршин суудаггүй нөхцөл байдал тогтоогдсон тул шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 312/Ш32025/04512 дугаартай захирамж гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох******* овогт ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зөвшөөрлийн хуудас, зээлийн өргөдөл, зээлийн мэдээлэлийн лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэлүүд, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 23-ны өдрийн 312/ШЗ2025/04512 дугаар шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь Ө.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
2. Ө.******* нь ******* ******* ХК-ийн Орхон салбартай 2023 оны 10 сарын 26-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, ********* тоот барьцааны гэрээг байгуулж, 3,520,800 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 02 сарын 09-ний өдөр ******* дугаартай зээлийн гэрээ, ******** дугаартай барьцааны гэрээг байгуулж, үлдэгдэл 3,237,967.80 төгрөг дээр нэмж 9,650,819 төгрөг нийт 12,888,786.80 төгрөгийг жилийн 15,60 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан байна. Зээлдэгч Ө.******* нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй *******тай байгуулсан гэрээгээ зөрчсөний улмаас ******* зээлийн төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан боловч шүүх Ө.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Ө.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Иймд Өрлүүд овогт ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохоор шийдвэрлэв.
5. ******* ******* эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Өрлүүд овогт ******* ******* /********/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ө.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэн, оршин суугаа газрыг тогтоомогц хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбар /РД:*****/-т нэн даруй мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн Орхон салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ