| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00003/И |
| Дугаар | 320/ШШ2026/00091 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 320/ШШ2026/00091
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Э**** гийн Э***** ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 2,684,799.25 төгрөг, зээлийн хүү 949,315.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,030.93 төгрөг, бусад 80,619,99 төгрөг, нийт 3,875,765.76 (гурван сая найман зуун далан таван мянга долоон зуун жаран тав) төгрөг (далан зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00003/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Э***** нь манай компанитай 2024 оны 12 сарын 16-ний өдөр L100057950 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 7821537160 зээлийн дансны дугаартай, 3,356,000.00 /гурван сая гурван зуун тавин зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 58********** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ний өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд
1. 2024 оны 12 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:
- Үндсэн зээл: 2,684,799 25 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга долоон зуун ерэн есөн төгрөг хорин таван мөнгө /
- Шимтгэл: 67,119.99 /жаран долоон мянга нэг зуун арван есөн төгрөг ерэн есөн мөнгө /
- Үндсэн хүү: 949,315.59 /есөн зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 166,030.93 /нэг зуун жаран зургаан мянга гучин төгрөг ерэн гурван мөнгө /
Нийт: 3,867,265.76 /гурван сая найман зуун жаран долоон мянга хоёр зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө /
иймд зээлдэгч Э.Э***** аас үндсэн зээлийн төлбөрт 2,684,799 25 /хоёр сая зургаан зуун наян дөрвөн мянга долоон зуун ерөн есөн төгрөг хорин таван мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 949,315.59 /есөн зуун дөчин есөн мянга гурван зуун арван таван төгрөг тавин есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,030.93 /нэг зуун жаран зургаан мянга гучин төгрөг ерөн гурван мөнгө төгрөг, шимтгэл 67,119.99 /жаран долоон мянга нэг зуун арван есөн төгрөг ерөн есөн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 3,875,765.76 /гурван сая найман зуун далан таван мянга долоон зуун жаран таван төгрөг далан зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-6 дахь тал/
2. Хариуцагч Э.Э***** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Э***** П**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа.
П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,875,765.76 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,937,500 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,938,265.76 төгрөгийг төлнө гэжээ. /хх-ийн 36 дахь тал/,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Э***** д холбогдуулан үндсэн зээл 2,684,799.25 төгрөг, зээлийн хүү 949,315.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,030.93 төгрөг, бусад 80,619,99 төгрөг, нийт 3,875,765.76 (гурван сая найман зуун далан таван мянга долоон зуун жаран тав) төгрөг (далан зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э***** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Миний бие Э.Э***** П**** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа.
П**** ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,875,765.76 төгрөгийг дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Үүнд:
1. 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 1,937,500 төгрөг,
2. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,938,265.76 төгрөгийг төлнө... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,962 (далан зургаан мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь 38,481 (гучин найман мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Э***** аас 38,481 (гучин найман мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн үндсэн зээл 2,684,799.25 төгрөг, зээлийн хүү 949,315.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,030.93 төгрөг, бусад 80,619,99 төгрөг, нийт 3,875,765.76 (гурван сая найман зуун далан таван мянга долоон зуун жаран тав) төгрөг (далан зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э***** төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 76,962 (далан зургаан мянга есөн зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь 38,481 (гучин найман мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Э***** аас 38,481 (гучин найман мянга дөрвөн зуун наян нэг) төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч П**** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН