| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/00001/И |
| Дугаар | 320/ШШ2026/00094 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 320/ШШ2026/00094
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би
Нэхэмжлэгч: Х*** Б*** хувьцаат компани,
Хариуцагч: Г***** ийн М**** ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их уул багт оршин суух, РГ88022700 регистрийн дугаартай, Ловон овогт Төмөрбаатарын Оюунсайхан,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 9,176,701.07 төгрөг, зээлийн хүү 2,743,904.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,301.22 төгрөг, нийт 11,984,907.26 (арван нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00001/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.М**** , Т.Оюунсайхан нар нь нэхэмжлэгч "Х*** Б*** " ХК-тай 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/202457361878 тоот малчны зээлийн гэрээ байгуулан 10,000,000 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Дээр дурьдсан зээлийн гэрээнд Зээлдэгч нар нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээтэй тус тус танилцан зөвшөөрлөө илэрхийлж, гарын үсгээ зурж баталгаажуулсанаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцох бөгөөд зээлийн гэрээний 8.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болно гэсэн байна. Дээрх зээлийн барьцаанд өөрийн мал, 5 ханатай гэр барьцаалуулсан байна. Зээлдэгч 2025 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар үндсэн зээлд 823,298.93 төгрөг, зээлийн хүүд 69,370.35 төгрөг, нийт 892,399.28 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 303 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй ба үндсэн зээлийн үлдэгдэл 9,176,701.07 төгрөг, зээлийн хүү 2,743,904.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,301.22 төгрөг, нийт 11,984,907.26 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-т "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй" тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна гэжээ. (хавтаст хэргийн 1-6 дахь тал)
2. Хариуцагч Г.М**** , Г.О**** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М**** , Г.О**** нар нь Х*** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын зээлийн гэрээний үүрэгт 11,984,907.26 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 11,984,907.26 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 45 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М**** , Г.О**** нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9,176,701.07 төгрөг, зээлийн хүү 2,743,904.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,301.22 төгрөг, нийт 11,984,907.26 (арван нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М**** , Г.О**** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Г.М**** , Г.О**** нар нь Х*** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын зээлийн гэрээний үүрэгт 11,984,907.26 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 11,984,907.26 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 15- ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,709 (хоёр зуун зургаан мянга долоон зуун ес ) төгрөгийн тал хувь буюу 103,354.5 (нэг зуун гурван мянга гурван зуун тавин дөрвөн) төгрөг (таван) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М**** , Г.О**** нараас 103,354.5 (нэг зуун гурван мянга гурван зуун тавин дөрвөн) төгрөг (таван) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М**** , Г.О**** нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9,176,701.07 төгрөг, зээлийн хүү 2,743,904.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 64,301.22 төгрөг, нийт 11,984,907.26 (арван нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга есөн зуун долоо) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.М**** , Г.О**** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,709 (хоёр зуун зургаан мянга долоон зуун ес ) төгрөгийн тал хувь буюу 103,354.5 (нэг зуун гурван мянга гурван зуун тавин дөрвөн) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М**** , Г.О**** нараас 103,354.5 (нэг зуун гурван мянга гурван зуун тавин дөрвөн) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН