Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 320/ШШ2026/00095

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь  сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч:  Х*** Б*** хувьцаат компани,

Хариуцагч:  Г**** ийн М***** ,

Хариуцагч:  Т***** ын О***** ,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 31,459,883.55 (гучин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун наян гурав) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 320/2026/00023/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.М***** , Т.О***** нар нь Х*** Б*** ны Хөвсгөл салбарын Б***** тооцооны төвөөс 2022 оны 04-р сарын 15-ны өдрийн ЗГ/202247729262 дугаартай зээлийн гэрээ, БГХ202247729262 дугаартай барьцааны гэрээ байгуулж 20,000,000/Хорин сая/ төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч Г.М***** , Т.О***** нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 42,571.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 13,915.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,066.97 төгрөг, нийт 57,553.07 төгрөгийг төлсөн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ зөрчиж Зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 213 хоног болсон байна.

Иймд банкны зүгээс зээлдэгч Г.М***** . Т.О***** нараас ЗГ/202247729262 дугаартай Зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:

2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөр гаргуулах;

Үндсэн зээлийн төлбөр 19,957,428.92 төгрөг,

Зээлийн хүүгийн төлбөр 10,523,736.01 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 978,718.62 төгрөг,

Нотариатын үйлчилгээний хөлс 0.00 төгрөг

Нийт 31,459,883.55 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Г.М***** , Г.О***** нар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М***** , Г.О***** нар нь Х*** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын зээлийн гэрээний үүрэгт 31,459,883.55 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 31,459,883.55 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 31- ний дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 34 дэх тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М***** , Г.О***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,459,883.55 (гучин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун наян гурав) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.М***** , Г.О***** нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ... Г.М***** , Г.О***** нар нь Х*** Б*** ХК-ийн Хөвсгөл салбарын зээлийн гэрээний үүрэгт 31,459,883.55 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Х*** Б*** ХК-ийн нэхэмжилсэн 31,459,883.55 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 31- ний дотор бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,249 (гурван зуун арван таван мянга хоёр зуун дөчин ес ) төгрөгийн тал хувь буюу 157,624.5 (нэг зуун тавин долоон мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М***** , Г.О***** нараас 157,624.5 (нэг зуун тавин долоон мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.М***** , Г.О***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,459,883.55 (гучин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга найман зуун наян гурав) төгрөг (тавин тав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.М***** , Г.О***** нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,249 (гурван зуун арван таван мянга хоёр зуун дөчин ес ) төгрөгийн тал хувь буюу 157,624.5 (нэг зуун тавин долоон мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг (тав) мөнгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М***** , Г.О***** нараас 157,624.5 (нэг зуун тавин долоон мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг (тав) мөнгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Х*** Б*** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН