| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/01560/И |
| Дугаар | 312/ШШ2026/00470 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 312/ШШ2026/00470
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 312/ШШ2026/00470 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ...4/,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин-....7/ нарын нэхэмжлэлтэй,,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ...4/-т холбогдох
Орхон аймаг Баян-Өндөр сум Н....иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* би 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******т өөрийн эзэмшлийн ******* апартмент 4 м.кв өрөө орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Анх тохиролцоход нь миний ипотек энгийн орон сууцны зээл бүгд бэлэн болсон. Одоо байгаа байрнаасаа цагаан сараас өмнө нүүвэл түрээс төлөхгүй, та нарт урьдчилгаа мөнгө өгөх боломжтой тул түрүүлж ормоор байна гэж огт мөнгө өгөлгүйгээр 2 сарын 28-нд *******ийн байранд нүүж орсон. Анх уулзахдаа байрны улсын комисс хүлээж авсан акт гараагүй байгаа гэж хэлж хугацаа сунгаж 4.10-нд бүх төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж банкинд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нүүж орсноос хойш урьдчилгаа 30 хувь буюу 52,920,000 төгрөг өгөх ёстой байсан ч боломжгүй гэж учирлан гуйсаар байгаад 30,000,000 төгрөг л өгөх боломжтой гэсээр бас л ардаасаа байнга залгуулж шавдуулсаар хэдэн өдөр ярьсны эцэст 3 сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа ипотекийн шийдвэрийг хүлээхээр болсон. Улсын комиссын акт 4 сарын 10-ны өдөр гарч 4 сарын 11-ний өдөр банкинд өгсөн. Гэвч зээл нь бүтээгүй бүтээнэ гэж бид нарт удаа дараа хүндрэл учруулж худлаа ярьсаар өдийг хүрсэн. Энэ хугацаанд Голомт /төв банк/, Хаан /төв банк/ 2 удаа зээлийн хүсэлт өгөөд бүтээгүй. Энэ бүгдэд бид учир байдлыг ойлгож өөрөө болгоно гэсэн үгэнд нь итгэсэн. Надад яаралтай мөнгөний хэрэг болсон тул нэмж 10,000,000 төгрөг авсан. Ингээд миний бие өнөөдрийг хүртэл нийт 40,000,000 төгрөг авч 136,400,000 төгрөгийг авч чадахгүй байдалд байна. Өөрт нь олон удаа учирлаж хэлж хэрэв мөнгө бүрэн өгөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол байраа чөлөөлж өг гэхэд чадахгүй явдаг газраар яв гэсэн хариу өгсөн. Иймээс би тухайн хүнд байраа зарах ямар ч хүсэлтгүй цаашид хүлээх боломжгүй тул 2 сарын 28-наас одоог хүртэл 3 сарын түрээс болох 3,600,000 төгрөгийг урьдчилж өгсөн 40,000,000 төгрөгөөс хасуулж байраа суллаж авах хүсэлтэй тул *******ын ******* ******* тоот байрыг албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ, ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* харилцагч нь бид нарт ******* 49 м.кв байрыг 1 м.кв-ыг нь 3,600,000 төгрөг буюу нийт 172,000,000 төгрөгөөр худалдахаар үл хөдлөх зуучлалын гэрээ хийсэн байгаа. нь анх манай агент Гэрэл гэх хүнтэй холбогдсон. холбогдоод би эхлээд 30 хувиа төлөөд ипотек юм уу, энийг орон сууцын зээлээр танай байрыг авах хүсэлтэй байна гэж хэлсэн байгаа. Би өөр байранд захиалга өгөөд орчихсон байхад тэр байр 3 өрөө том байр учраас надад зээл гарахгүй байна, би танайх руу 2 өрөө жижиг байр руу орох гэж байгаа учраас надад зээл асуудалгүй гарна гэсэн зүйл ярьсан байгаа. Манай агент надтай холбогдоод энэ хүн энэ байрыг авах гэж байгаа юм байна, ийм ийм нөхцөлтэй юм байна гэж хэлсэн. Би эй 2 дугаар сарын 14-ний өдөр хавьцаа уулзалдаад та энэ байрыг яаж авах гэж байгаа юм бэ? гэхэд эгч нь ипотек юм уу? энгийн орон сууцаар хөөцөлдөнө гэхэд ипотекийн зээл удаж байгаа, ипотекийн зээлээр авна гэх юм бол би танд байраа зарахгүй гэхэд эгч нь энгийн орон сууцын зээлээр ч авчихад болно, би өмнө үнэтэй том байр авах гэж байсан учраас миний зээл банкинд судлагдаад бэлэн байгаа, танай байр хямдхан учраас авчих нь гэж хэлсэн. Тэгэхээр нь та 30 хувиа шилжүүлээрэй гээд харилцагч ******* руу дагуулж очиж уулзсан. Тухайн байр нь тухайн үед бүх зүйл нь бэлэн болчихсон улсын комиссын актаа хүлээж байсан. Энэ асуудлыг хэлэхэд би банкиндаа хүсэлтээ өгсөн учраас улсын комиссын акт нь гараад таарах юм байна гэсэн хариу өгсөн. Тэр үед харилцагч ******* нь та нар ажлаа мэдэж байгаа учраас би байраа заруулаад мөнгөө авна, бусад асуудлыг та нар өөрсдөө зохицуулаарай гэж хэлсэн. Бид нар уулзаж ярилцаад та захиалгын гэрээ шилжүүлэх нотариатад дээр очиж эрх шилжүүлэх гэрээ хийгээрэй гээд хийхдээ энэ бол улсын комиссын акт нь арай гарах боломжгүй, таны ипотек болон энгийн орон сууц нь яаж шийдэгдэх юм бэ? гэрээн дээр юу гэж бичих юм бэ гээд нотариатч асуухад би ипотекээр ч авахгүй байсан болно, энгийн орон сууцны зээлээр үлдэгдэл мөнгийг ингэж төлнө гэсэн байдлаар гэрээ хийе гэсэн. нь 30 хувиа бидэнд бүрэн өгөөгүй, зээл гарахаар бүрдүүлээд өгнө гэж хэлээд 52,000,000 төгрөг хийх ёстой байсан боловч 30,000,000 төгрөгийг манай харилцагч руу шилжүүлсэн. Бид хугацааг маш уужуу тавиад 04 дүгээр сарын 10-нд гэж нотариатын гэрээн дээрээ тохирсон. 4 дүгээр сарын 10 гэхэд бүх үлдэгдэл өр төлбөрийг барагдуулна гэж гэрээ хийж банкинд өгсөн байгаа. Бид тэр хугацаанд улсын комиссын акт гараад 10-аас хойш процесс болж болно гэсэн тохиролцоо хийсэн байгаа. Сүүлд 30 хувиа ч өгч чадахгүй болоод, зээл ч буцаагдсан гэсэн асуудал яригдсан. Дахиж хүлээх юм бол энгийн орон сууцны зээлээр орчих, хэсэг байж төлөлт хийж байгаад ипотекийн зээл рүү орох юм уу? тэр бол таны асуудал. Бид гэрээний дагуу мөнгөө авмаар байна, танд бичиг баримтаа бүх зүйлийг гаргаад өгсөн гэхэд эгч нь зохицуулна, энгийн орон сууцны зээлээ хөөцөлдье гээд 2 банкинд хөөцөлдсөн байгаа. Тухайн банкнууд яагаад татгалзсан гэдгийг сайн ойлгоогүй, эгчид нь болохгүй байн, ийм байна, тийм байна гэж явсаар байгаад 6 сар хүргэсэн. 5 дугаар сарын сүүлээр би өөртэй нь биечилж уулзаад мөнгөө нэхэмжлээд манай компанид өргөдөл гаргасан байгаа, би мөнгөө авъя, эсхүл байраа буцааж авъя гэсэн байгаа. Та байраа авч чадахгүй бол таны мөнгийг буцааж өгөөд байраа суллаж аваад би танд өөр байр санал болгоё та тэнд нүүж орохгүйгээр эд хэрэглэлээ тавьж болно, энэ байрыг бодоход 2-3 мкв зөрүүтэй, энэ байрыг яаралтай зарах хэрэгтэй байгаа, манай харилцагч удаан хүлээчихлээ гэж би гуйсан. Ингэхэд та нар явдаг газраараа яв, би эндээс явахгүй гэж хэлсэн. Үүнээс хойш надтай огт холбогдоогүй, яаж байна, ийж байна ч гээгүй, тэр байранд амьдарсаар байгаа, намайг очиход гадна цоожийг хүртэл сольсон байгаа. .....харилцагчтай маш олон удаагийн хамтралтай ажилладаг байсан. Тийм учраас харилцагчаа ийм удаан хохиролтой байдалд байлгахыг хүсээгүй. Би .. итгээд жоохон хүлээх юм бол болчих юм болов уу, хашаа байшингийн талаар яриад тэрийгээ зарна гэж ярьж байсан, тэр нь болчих юм болов уу гэж хүлээсэн. Ингээд М....ч байрнаас гарахгүй, ....харилцагч надаас мөнгөө нэхээд байсан учраас би өөрөө .....мын хохирлыг барагдуулсан. Ингэж барагдуулахдаа Гэрэл агентаас мөнгө зээлсэн, өөрийн найз Г.....ас мөнгө зээлсэн, өөртөө байсан хэдэн төгрөгөө нэмээд, аргагүй болоод 8 дугаар сард байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулаад банк бусд 50,000,000 төгрөгт барьцаанд тавиад Х... харилцагчийг хохиролгүй болгосон байгаа. Надад ямар асуудал үүссэн гэхээр би олон хүн өртэй болсон, банк бусд хүүний өглөгтэй болсон, би өөрөө байрны зээлтэй, машины зээлтэй. Одоо М...эс эхлээд байр суллаад өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд түрээсийн төлбөр 12 сараас бодоод 14,000,000 төгрөг, хүүний төлбөр 8,170,000 төгрөгийг тус тус ийн урьдчилгаанд өгсөн 40,000,000 төгрөгийг хасаад 17,429,000 төгрөгийг буцааж өгөх саналтай байна гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ......Анх шүүхэд нэхэмжлэгч ******* нь байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр ******* оролцож улмаар уг байртай холбоотой ******* байрны мөнгө өгөөгүйтэй холбоотой нэмэлт хүү болон түрээсийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлага нь банк бус санхүүгийн байгууллагын төлсөн 1,700,000 төгрөг, 1,200,000 төгрөгийг 6 сарын хугацаагаар нийт 7,200,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг гаргуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа анх гэрээнд урьдчилгаа төлбөр гэж өгсөн 40,000,000 төгрөгөөс нь энэ төлбөрийг нь хасуулаад зөрүү мөнгийг нь өгье гэдэг байдлаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа. Нэхэмжлэл гаргах үеийн 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар амьдарч байгаа түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа төлбөр дээр амьдарч байсан хугацааны түрээсийг гаргуулъя гэдэг байдлаар тусгасан учраас яг өнөөдрийг хүртэл 12 сарын хугацаанд Очир-Ундраа ББСБ-д төлж байгаа хүүнүүдээ хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр тусгагдсан хүүнүүд буюу 8,170,679 төгрөг, түрээсийн 1,200,000 төгрөгийг 12 сараар үржүүлээд 14,400,000 төгрөг, урьдчилгаанд өгсөн 40,000,000 төгрөгөөс дээрх хүү болон түрээсийн төлбөрийг хасаад 17,429,321 төгрөгийг хариуцагч буцааж өгье гэдэг байдлаар нэхэмжлэлээ тодорхойлж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар анх эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, эрх шилжүүлэх гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулмагц, дараа нь 10,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 40,000,000 төгрөгийг өгсөн авсан гэж нэхэмжлэгч тал маргахгүй байгаа. Ийм учраас анх авсан 40,000,000 төгрөгөөс эдгээр төлбөрийг хасаад буцааж өгөх байдлаар тодорхойлж байгаа нь үндэслэлтэй байна. хариуцагч уг байранд 2025 оны 02 дугаар сарын 28-нд орсон, улмаар 3 сараас эхэлж амьдарсан болох нь хэрэгт авагдсан тухайн байрны СӨХ-ны нэхэмжлэлээр тодорхойлогдож байгаа. Мөн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбар дээрээ амьдарч байгаа үйл баримтаа хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байгаа. Уг байрыг эрх шилжүүлэх гэрээгээр 176,400,000 төгрөгөөр худалдаж авахаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Ингээд үлдэх төлбөрөө 04 дүгээр сарын 10-ны дотор өгч барагдуулна гэдэгт тухайн гэрээгээр тохирсон боловч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй. Өгөөгүй болсон шалтгаанаа нэхэмжлэгчээс гарах улсын комиссын актыг хугацаа хэтрүүлж өгснөөс болж уг зээл нь гараагүй мэтээр тайлбарладаг. Гэтэл хариуцагчийн гаргаж байгаа тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй. Эсрэгээрээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Голомт банк болон Хаан банк ХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан. ...К-аас удаа дараа зээл хүссэн боловч улсын комиссын акт гараагүй гэдэг үндэслэлээр татгалзсан гэдэг байдлаар утга агуулга бүхий албан бичиг нийт 4 удаа хэрхэн яаж шийдвэрлэгдсэн, хурлаар орсон талаар тухайн албан бичигт ойлгомжгүй дутуу байсан учраас дахин хүсэлт гаргаж захирамжийн биелэлтийг хангуулсан. Тэгэхэд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Голомт банк ХК-аас 10/1299 дугаартай албан бичиг ирсэн. Энэ ирсэн бичгээр 2 сар, 5 сар, 11 дүгээр сард нийт 4 удаагийн зээлийн судалгааг тус бүрд нь хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүйгээр албан бичиг ирсэн. Энэхүү албан бичигт харилцагч.... 6 хувийн ипотекийн зээлийн шаардлага хангаагүй, мөн зээлийн судлах гэсэн боловч муу зээлийн түүхтэй учраас судлах боломжгүй байна, ийм тохиолдолд зээлийн шийдвэр гарсан тохиолдол байхгүй гэсэн албан бичиг эцсийн байдлаар ирсэн. Энэ шийдвэрээс харахад .....г хариуцагч нь муу зээлийн түүхтэй, зээлийн шаардлага хангаагүй байгаа учраас тухайн ипотекийн зээл болон орон сууцны зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэв.
3.Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: .......*******д Хаан банкны дансаар нь 30,000,000 сая төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг банкаар шийдүүлнэ гэж харилцан тохиролцож 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ипотек /орон сууцны/ зээлийн зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээг ******* зөвшөөрч шилжүүлж өгсөн. Ипотек болон орон сууцны зээлийн зөвшөөрлийн дагуу комиссын актын дүгнэлтийг *******аас шаардсан. Одоо өглөө, одоо гарлаа үдээс хойш маргааш гэсээр сүүлдээ ямар ч хариу өгөхгүй үнэн бодит мэдээлэл өгөхгүй байсаар 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зөвшөөрлийн хугацаа дуусмагцаа комиссын актын дүгнэлт гарсан байсан. Дахин Ипотекийн орон сууцны зөвшөөрөл хүсэлтээ өгчихсөн хариуг нь хүлээж байгаа. Мөн дахин 10,000,00 сая төгрөгийг *******ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн түрээсийн тохиролцоо байхгүй болно. Хууль гэрээний дагуу Ипотек болон орон сууцны зөвшөөрлийн хариуг хүлээж байгаа амар нэгэн дарамт шахалт хэл амаар доромжлохгүй байхыг хүсэж нэхэмжлэлийг үндэсгүй үндэслэлгүйд үзэж байна....... гэжээ.
4. Хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, *******ын иргэний үнэмлэхийн хуулга /хх-5/ 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-6-7/, *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/, 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг зуучлахад үзүүлэх гэрээ /хх-32-36/, Үржүүлэгч реал эстэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-37/, компанийн дүрэм /хх-48-50/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-52-54/, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ130107000682 дугаартай Очир ундраа ББСБ-ын зээлийн гэрээ /хх-55-59/, барьцааны гэрээ /хх-60-63/, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-68-69/, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 203 тоот тодорхойлолт /хх-70/, *******ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-71-72/, Голомт банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/1126 дугаартай тодорхойлолт /хх-93/, *******ийн Хаан банкны дансны хуулга /хх-108-109/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-112/-г нотлох баримтыг бүрдүүлж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал багт байрлах ******* апартмент хотхоны ******* ******* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр *******ийг оролцуулах хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг 8,900,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.
2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгч *******, ******* нар үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр *******т өөрийн эзэмшлийн ******* апартмент 4 м.кв өрөө орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Анх тохиролцоход нь орон сууцны зээл бүтсэн, одоо байгаа байрнаасаа цагаан сараас өмнө нүүвэл түрээс төлөхгүй, та нарт урьдчилгаа мөнгө өгөх боломжтой тул түрүүлж ормоор байна гэж огт мөнгө өгөлгүйгээр 2 сарын 28-нд орон сууцанд нүүж орсон. Төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 10-нд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, банкинд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нүүж орсноос хойш урьдчилгаа 30 хувь буюу 52,920,000 төгрөг өгөх ёстой байсан ч боломжгүй гэж учирлан гуйсаар байгаад 30,000,000 төгрөгийг 3 сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа ипотекийн шийдвэрийг хүлээхээр болсон. Улсын комиссын акт 4 сарын 10-ны өдөр гарч 4 сарын 11-ний өдөр банкинд өгсөн. Гэвч зээл нь бүтээгүй бөгөөд бүтээнэ гэж бид нарт удаа дараа хүндрэл учруулж худлаа ярьсаар өдийг хүрсэн. Нийт 40,000,000 төгрөг авч одоо үлдэх төлбөр болох 136,400,000 төгрөгийг авч чадаагүй тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж би уг орон сууцны төлбөрийг банк бусаас болон бусад хүмүүсээс зээлж нэхэмжлэгч О.Хишнямд төлсөн бөгөөд орон сууцны өмчлөгч болж миний нэр дээр гэрчилгээ гарсан. Иймд уг орон сууцнаас хариуцагчийг албадан гаргаж, түүний уг орон сууцанд амьдарсан хугацаа буюу 6 сарын хугацаагаар 1 сарын түрээсийн төлбөр 1,200, 000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг, банк бусын хүүний зардал 1,700,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг өгсөн 40,000,000 төгрөгөөс хасч тооцож үлдэх мөнгийг өгнө... гэсэн.
5. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: ...*******д 30,000,000 сая төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг банкаар шийдүүлнэ гэж харилцан тохиролцож 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ипотек /орон сууцны/ зээлийн зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээг ******* зөвшөөрч шилжүүлж өгсөн. Ипотек болон орон сууцны зээлийн зөвшөөрлийн дагуу комиссын актын дүгнэлтийг *******аас шаардсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн зөвшөөрлийн хугацаа дуусмагц комиссын актын дүгнэлт гарсан байсан. Дахин ипотекийн орон сууцны зөвшөөрөл хүссэн хүсэлтээ өгчихсөн хариуг нь хүлээж байгаа. Мөн дахин 10,000,00 сая төгрөгийг *******ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн түрээсийн тохиролцоо байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2025 оны 03 дугаар сарын 18-нд Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багт байрлах ******* апартмент орон сууцны 4 давхар ******* тоот 2 өрөө 49 м.кв талбай бүхий орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлөх, үлдэх төлбөрийг банкны орон сууц барьцаалсан зээлд хамрагдан хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх талаар тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу харуицагч *******ээс нэхэмжлэгч *******д 40,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, орон сууцанд ******* 2025 оны 03 дугаар сараас эхлэн амьдарч байгаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь Гранд дархан хас ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 05-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Найрамдал багт байрлах ******* апартмент орон сууцны 4 давхар ******* тоот 2 өрөө 49 м.кв талбай бүхий орон сууцыг 147,000,000 төгрөгөөр төлбөрийг бүрэн төлж худалдаж авсан байна.
Иймд нэхэмжлэгч *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Хамтран нэхэмжлэгч *******ийн хувьд анх *******тэй харилцаж, *******ын дээрх орон сууцыг түүнд зарж борлуулах үйл явцыг зуучилж оролцсон байна.
Ингээд хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй байх ба нэхэмжлэгч тал орон сууцыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэж өгөөгүй буюу улсын комиссын акт гараагүй удсаны улмаас банкинд хүлээгдэж байсан ипотекийн зээлийн хүсэлт цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар татгалзал хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны албан бичиг болон нэхэмжлэгч талын тайлбараар няцаагдаж байна.
Иймд хариуцагч *******ийн орон сууцны зээлийн хүсэлт шийдвэрлэгдээгүй нь түүнээс өөрөөс нь шалтгаалсан байх бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болсны улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасанд үндэслэн нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан байна.
Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хариуцагчийн буруутай үйлдэл буюу орон сууцны худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ. гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч ******* маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж чадаагүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь банк бус болон хувь хүнээс зээл авч маргааны зүйл болсон орон сууцыг өөрөө худалдан авч гэрээний үлдэгдэл төлбөрийг *******д төлж барагдуулж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч ******* уг орон сууцны худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй болсон байна.
Харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. ,106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасанд үндэслэн хариуцагчийн хууль бус эзэмшлээс ...........орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан тул учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч *******ээс орон сууцанд амьдарсан 6 сарын хугацааны төлбөрийг тухайн орон сууцыг хөлслөх хөлсийг зах зээлийн ханш буюу нэг сарын 1,200,000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг, мөн нэхэмжлэгч ******* маргааны зүйл болсон орон сууцыг худалдаж авахад банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүү 1,700,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг *******ийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгөөс хасч тооцон, нэхэмжлэгч *******ээс 31,100,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож шийдвэрлэв.
18. Нэхэмжлэгч *******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 227,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106, 243 дугаар зүйлийн 243.1,225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч *******ийн эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг 7а хороолол эрх чөлөөний өргөн чөлөө гудамж 22/2 байр ******* тоот 49 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг *******т даалгаж, нэхэмжлэгч ээс 31,100,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******т олгож, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******, нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 227,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ