| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03235/И |
| Дугаар | 312/ШШ2026/00229 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 312/ШШ2026/00229
2026 01 15 312/ШШ2026/00229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ***-р хороо, Стадион оргил, ******* ******* гудамж 31/1 байр Эн Эм товер оффис *** давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*****, утас:*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг ******* 5 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, ******* овогт /РД:**********, утас:********/-д хол*******ох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,248,590.20 төгрөг, үндсэн хүү 1,791,607.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,663.03 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 26,000 төгрөг, нийт 6,149,860.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь Б.ад хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,248,590.20 төгрөг, үндсэн хүү 1,791,607.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,663.03 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 26,000 төгрөг, нийт 6,149,860.46 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Хариуцагч Б.ад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зээлдэгч Б. нь ******* ******* ******* ББСБ ХХК-тай цахим зээлийн гэрээ байгуулан 2024 оны 05 сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 3,70 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Үндсэн зээлд 751,409.80 төгрөг, хүүд 901,829.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,333.35 төгрөг нийт 1,657,573 төгрөгийг төлсөн. 2024 оны 10 сарын 31-ний өдөр төлөлт хийгээд үүнээс хойш төлөөгүй, 2025 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл 335 хоногийн хугацаа хэтрүүлсэн. ******* Богд Финанс ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.ад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Б. нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 6,149,860.46 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.аас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү... гэж тодорхойлсон.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дүгээр зүйлийн 755.4.-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасан.
4.1. Шүүхээс хариуцагч Б.ад нэхэмжлэлийн хувийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардуулж, 2025 оны 12 сарын 22-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэг хүлээсэн боловч хариуцагч Б. нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзаж байгаа талаарх хариу тайлбарыг ирүүлээгүй, дээрх хуульд заасан 5 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үнэлж хэргийг шийдвэрлэв.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
6. Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* Богд Финанс ББСБ" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 3,70 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай цахим зээлийн гэрээг байгуулсан, нэхэмжлэгч ******* Богд Финанс ББСБ" ХХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох нийт 5,000,000 төгрөгийг хариуцагч Б.ын Худалдаа хөгжлийн банкны 380004000407423816 тоот данс руу шилжүүлж зээлийг олгосон, нэхэмжлэгч ******* Богд Финанс ББСБ" ХХК нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн, хариуцагч Б. нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 751,409.80 төгрөг, хүүд 901,829.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,333.35 төгрөг нийт 1,657,573 төгрөгийг төлсөн, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх байсан боловч төлөөгүй, гэрээгээ зөрчсөн, үндсэн зээл 4,248,590.20 төгрөг, үндсэн хүү 1,791,607.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,663.03 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан цахим зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
7. Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
8. Зохигчийн хооронд байгуулсан цахим зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасантай нийцсэн байх тул хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж үзнэ.
9. Иймд шүүх хариуцагч Б.аас үндсэн зээл 4,248,590.20 төгрөг, үндсэн хүү 1,791,607.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,663.03 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 26,000 төгрөг, нийт 6,149,860.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу хариуцагч Б.аас 113,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.аас 6,149,860.46 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 113,348 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ