Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00450

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 312/ШШ2026/00450

Орхон аймаг

Зохигч эвлэрснийг баталж, хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, ....../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ..../-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 16,804,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 4 сарын 05-ны өдрийн зээлийн үлдэгдэл нийт 1,056,082.87 төгрөг, 2024 оны 8 сарын 27-ны зээлийн үлдэгдэл нийт 2,222,588.05 төгрөг, 2024 оны 8 сарын 27-ны зээлийн үлдэгдэл 1,782,100.96 төгрөг, 204 оны 8 сарын 27-ний зээлийн үлдэгдэл нь 8,281,260.38 төгрөг, 2024 оны 8 сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь нийт 1,315,648.72 төгрөг, 2024 оны 8 сарын 23-ны зээлийн үлдэгдэл нийт 2,139,359.49 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 16,804,540.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би нэхэмжилсэн 16,804,540 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, уг мөнгийг 15 сарын хугацаанд сар бүр 1,120,302 төгрөгөөр төлөхөөр болсон... гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,804,540.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан 16,804,540.47 төгрөгийг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг мөнгийг 15 сарын хугацаанд буюу сар бүрийн 20-нд 1,120,302 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрэн хэлэлцсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,973 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 241,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох зээлийн төлбөр 16,804,540 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч 16,804,540.47 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 15 сарын хугацаанд буюу сар бүрийн 20-нд 1,120,302 төгрөгөөр төлөхийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,973 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 241,973 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ тогтоолыг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ